Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Муу тос хурдан харладаг уу?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 7 сарын 28
Cardoctor

Хөдөлгүүрийн тос нь дараах таван үүрэгтэй байдаг.

  • Тослох
  • Битүүмжлэх
  • Хөргөх
  • Цэвэрлэх
  • Зэврэхээс хамгаалах

Цилиндр дотор шаталтаас үүсэх хөө тортог нь хөдөлгүүрийн хүчийг муутган элэгдлийг түргэсгэх нэг шалтгаан юм. Тэгвэл дөрөвдүгээр үүргийнхээ дагуу цэвэрлэж зайлуулах ажлыг хөдөлгүүрийн тос гүйцэтгэнэ. Үүнээс үүдэн хөдөлгүүрийн тос харладаг бөгөөд хэвийн үзэгдэл юм.

Зарим жолооч нар тос солиулаад удалгүй харлачихлаа муу тос байна гэж ярьдаг. Мэдээж таны машины хөдөлгүүр хэвийн ажиллагаатай бөгөөд тосоо солиулахаас өмнө хөдөлгүүрийн доторх бохирдлыг шалгаж цэвэрлэсний дараа шинэ тосоо хийх хэрэгтэй. Ингээд байхад хурдан харлаад байна гэдэг.

 

Тос харлах нь цэвэрлэх үүргээ сайн гүйцэтгэж байна гэсэн үг юм. Хэрэв харлахгүй шаравтар хэвээр байгаад байвал тухайн тосонд цэвэрлэх үйлчилгээтэй бодисын агууламж бага байна гэж ойлгох хэрэгтэй.

Усанд давс их хийвэл ханасан уусмал болдогтой адил хөдөлгүүрийн тос ч тогтоосон гүйлтийн дараа бохирдол шингээх чадвар нь муудаж эргээд хатуулаг үүсгэж эхэлдэг. Тиймээс тогтоосон гүйлтийн дараа заавал тосоо шинээр сольж байх хэрэгтэй.

Тэгэхээр хурдан харладаг тос болгон муу биш харладаггүй тос болгон сайн гэж ойлгох нь өрөөсгөл юм.

Зураг