Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дрон нисгэхийн тулд шалгалт өгч үнэмлэх авна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Шанхай хотод дрон нисгэгч нар олон нийтийн газар ажиллахын тулд шалгалт өгч үнэмлэх авдаг болох гэнэ.

Хятадын Агаарын Спортын Холбооноос өгөх уг үнэмлэхийг авахын тулд 100 гаруй хүн урьдчилан шалгалт өгөөд эхэлсэн байна.

Дронууд нь хэчнээн сайн техник ч гэсэн хүн гараар удирддаг. Хэрвээ буруу үйлдлээс болоод хүмүүсийн дээрээс унавал  аюултай нөхцөл байдал үүснэ хэмээн үзэж байна.

Шинэ журам энэ оны эцсээр хэрэгжиж эхлэх ба үнэмлэхгүй этгээд дрон нисгэвэл 5-10 хоног саатуулагдах ажээ.

Шанхай хотын дрон сонирхогчид журам хэрэгжихээс өмнө хотын зургийг авахаар яаравчилж байна.

 

Эх сурвалж: Shanghaiist.com