Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Түүхэн ховор гэрэл зургууд

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 26
iKon.MN

 Дэлхийн түүхэн ховор гэрэл зургуудын дээжээс тайлбартайгаар хүргэж байна.

 

1922 оны Герман. Гиперинфляцийн үед хүүхдүүд мөнгөн дэвсгэртээр тоглож байна.

 

1934 он. Бюккебург дахь нацистуудын цуглаан

 

Австрид нэгэн жүүд эмэгтэй "зөвхөн жүүдүүд сууна" гэсэн бичигтэй сандал дээр сууж байгаа нь.

 

Нэрт эрдэмтэн Альберт Эйнштейн далайн эрэг дээр. 

 

1911 он. Хаант засгийн цагдаагийн газар дахь Иосиф Сталины хувийн хэрэг.

 

1941 он Нацистууд Сталины хүү Яков Жугашвилиг баривчлаад байгаа нь. Сүүлд тэр хорих лагерьт амиа алдсан.

 

Герман цэрэг галт бууны хошуунаас тамхиа асааж байгаа нь.

 

Сталинградад олзлогдсон Герман цэргийг Зөвлөлтийн цэрэг тууж яваа нь.

 

Беларусийг чөлөөлөхөд олзлогдсон 57,000 герман цэрэг Москва руу явган марш хийж байгаа нь. 1944 он.

 

Олзлогдсон Герман цэргүүд хорих ангид.

 

1963 онд анх удаа Кремльд айлчилж байгаа Фидель Кастро навчин тамхиа асааж байгаа нь. Тэр бугуйндаа хоёр Rolex цаг зүүсэн байв.

 

1965 онд Софи Лорен Кремлийн ордонд ирээд байгаа нь.

 

Рио Де Жанейро дахь Есүсийн хөшөөг босгох ажил.

 

Эрх чөлөөний хөшөөний толгойг бүтээх үед 1885 оны Францад.

 

Бородиногийн тулаанд оролцсон сүүлчийн гэрч Павел Яковлевич Толстогузов 1912 онд 117 насандаа.

 

Удахгүй Мэрилин Монро нэрээр од болох, үйлдвэрийн ажилчин Норма Жин Бэйкер

 

Оросын эзэн хаан Николай II, Грекийн ханхүү Николай нар зугаацаж байгаа нь.

 

Мартин Лютер Кинг гэрийнх нь хашаанд шатаасан загалмайн үлдэгдлийг хүүгийн хамт зайлуулж байгаа нь. 1960 он.

 

Пабло Пикассо, Брижит Бардо нар 1956 онд.

 

Жүжигчин Робин Уилльямс хөгжөөн дэмжигчийн хувцастай 1980 онд.

 

Лев Толстой үр ач нартаа үлгэр ярьж өгч байгаа нь 1909 он.