Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

УСАН ХӨШГИЙГ СӨХӨЖ ХАРВАЛ...

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай гүүрийг усан хөшигтэй болгож, өнөөдрөөс ашиглалтад оруулсан билээ. Энэхүү усан хөшигний талаарх зарим зүйлийг Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайханаас тодрууллаа.

-Арслантай гүүрийг өнөөдрөөс усан хөшигтэй болголоо. Үүнд ашиглаж байгаа усыг хаанаас, хэрхэн шийдсэн бэ?

-Хөшигний усыг хөрснөөс шийдсэн бөгөөд хөрснөөс авсан усаа хэд хэдэн шүүлтүүрээр цэвэршүүлсэний дараа ашиглаж байгаа.

-Иргэдийн сонирхолыг ихээхэн татаж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажил мэдээж улиралын чанартай байх.

-Тиймээ, дулааны улирал буюу 4-10 дугаар саруудад ажиллах боломжтой. Цагийн хувьд 08.00-24.00 цагийн хороонд ажиллах юм.

-Уг усан хөшиг ямар эх үүсвэрээр ажиллаж байгаа вэ?

-Цахилгаанаар ажиллана.

-Сонсголон, Яармагийн гүүрэнд мөн ийм усан хөшиг татна гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Тийм ээ.

-Усан хөшиг хийх санхүүжилтыг хаанаас гаргаж байгаа вэ. Ийм нэг хөшиг хийхэд хэр хэмжээний хөрөнгө шаардагдаж байна?

-Санхүүжилтыг нь НЗАА-аас гаргаж байгаа бөгөөд нэг бүрийн өртөг нь 70 сая төгрөг байгаа.

-Эхний ээлжинд ашиглалтад оруулсан Арслантай гүүрний засвар, арчилгааг хэнд хариуцуулсан вэ?

-Арчилгаа, засварыг “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ хариуцах болно.