Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Орост сэлфиний аюулаас сэрэмжлүүлж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Оросын эрх баригчид залуучуудыг зарим аюултай сэлфинээс болгоомжлуулах аян өрнүүлж эхэлжээ.

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын Дотоод хэргийн Яамнаас аюултай сэлфинүүдийн сэрэмжлүүлэг дүрснүүдийг нийтэд дэлгэсэн байна.

Эдгээр дүрснүүд нь завин дээр, дээвэр дээр, ирж байгаа галт тэрэгний урд сэлфи хийхийг аюултай гэж анхааруулаад "аминдаа хайртай бол төмөр зам дээр сэлфи хийх нь сайхан санаа биш", "зэрлэг амьтантай сэлфи хийх нь үргэлж сайнаар дуусдаггүй" гэх зэрэг тайлбар нэмжээ.

Энэхүү аяны уриа нь "Нийгмийн сүлжээн дэхь сая LIKE-аас чиний амь илүү үнэтэй".

Ингэх болсон шалтгаан нь сүүлийн үед Орост сэлфинээс үүдэлтэй осол эндэгдэл ихсэх болсонтой холбоотой гэнэ. 2015 он гарсаар ОХУ-д сэлфинээс болж 10 хүн амиа алдан 100 хүн бэртэж гэмтсэн байна.

 

Эх сурвалж: Известия