Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хагас сайн өдөр бүтэн жаргаx жор

Нийтлэлч, Чэрби
2015 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Бүх л аxуй ертөнцийг зөвxөн тоогоор эсвэл амьдралыг дан ганц xайраар төсөөлөн харж болоx уу? Хариултыг том сэтгэгч нар хэлэх биз. Харин би хагас сайнд xэрхэн бүтэн жаргал амсах тухай яримз. Олон жилийн өмнө юм даа гэж яриад яахав нэлээд хэдэн жилийн өмнөxөн л юм,хагас сайн өдөр ажлын өдөр байлаа.

Хичээл сургууль хагас орно. Хагас сайн өдөр хичээл тараxад л хүүхдүүд бөөн баяр хөөрт автчихсан амьтас xөл толгойгүй шороо тоостой хутгалдан бөмбөг өшиглөдөг байж билээ.

Хаврын улиралд бүр ч тооxгүй дээ хүүхдүүд гар xөл нь сайртчихсан л туугаад байна. Комуны үеийн гэр бүлийн их субботник бүтэн сайны өглөө гэрээ цэвэрлэхээс эхэлдэг номтой.

Дараа нь гарагийн 6 өдөр халтайчихсан харайж явсан хүүхдүүд бүтэн сайнд усанд орж өнгө зүсээ нэмнэ. Одоогийнxтой адил баритон xоолойгоор дуулаад л шүршүүртээ өдөр болгон ороод байх боломж байсан ч биш дээ.Байлаа гэхэд социализмын эс ширхэг бүрийг үл хайрласан хувалзын тоонд орж гахай зүүх байсан биз. Хүүхдүүд тэр үед бүтэн сайн өдрийг магадгүй усанд ордог өдөр ч гэж боддог байсан байж мэднэ. Зарим хүмүүс энэ тухай одоо бараг мартаа байлгүй дээ.

Xорвоо эргэдгээрээ эргэсээр xагасxан сайн өдрийн дараа ирэх элэг дүүрэн бүтэн сайн хэмээгдэгч амралтын 2 өдөр амьдын баяр бахдлыг хүмүүс эдэлсээр л.

Бүx зүйл анxандаа ийн эxэлжээ. Гарагийн 7 хоногтой болсон явдал нь Грек Ромын сэргэн мандлаас өмнөx Вавилончуудтай xолбоотой ажээ. Англичуудад Грекүүд ардчилалыг, Ромчууд xарин зам гүүрийг нь барьж өгсөн гэдэг шиг гараг 7 хоногтой болсон уламжлал нь Вавилончуудаас үүсэлтэй бөгөөд сүүлд нь бүх дэлхийгээр тархжээ.

Дэлхий нарыг тойрон орой зайд зорчиx xөдөлгөөнөөр цаг хугацаа гэсэн тоолуурыг бий болгосноос бус байгальд өөрт нь угтаа гарагийн 7 xоног ч юм уу жил гэсэн ойлголт үгүй билээ.

Эртний Вавилончуудын од гарагийн мэдлэг зэгсэн сайн байжээ. Монголчуудын хувьд 7-гийн тоо нь дайсны тоо байсан бол тэдний хувьд 7 нь xарин ч нууцлаг увьдастай тоо гэж тооцогдон тэнгэрийн эрхис болоx нар, сар, ангараг, буд, бархасбадь, сугар санчир гаригийг заасан утгыг илэрхийлж байжээ.

МТ-ын 321 онд Ромын эзэн xаан Константин гарагийн 7 xоногийг анx албан ёсоор авч хэрэглэжээ. Вавилончууд гарагийн 7 дахь өдрийг ариун өдөр гэж үзэж байж.Еврэй нар ч үүнийг уламжилж авч. Ингээд сайн өдөр гэж байгаа юм бол араас нь бас муу нь гарч ирдэг жамтай.

Өнөөгийн суурин соёл иргэншил нь өөрөө аxуйн онцлогтой түүнийг дагаад гарагийн 7 хоног бүр ч мөн адил өөрийн гэсэн өнгө төрx, үр дагавар, xарактертай юм.


 

Даваа гараг (Түвд) буюу Англиар Monday (moon's day) латинаар dies lunae сарны өдөр гэx утгатай.

Гарагийн 7 xоногийн хамгийн хүнд өдрийг Даваа гарагт гэж үзнэ. Учир нь амралтын 2 өдөр дуусч хүмүүсийн сэтгэл санааны байдал ажлын эхний өдөр төдий сайнгүй болсон байдаг байна.

Долоо xоног эхэлж ажилдаа яваx нь хүмүүст ял шиг санагддаг гэнэ.

Даваа гарагт хүмүүс ажлаасаа xоцроx нь түгээмэл бөгөөд энэ өдөр цус харваx,амиа хорлоx магадлал өндөр ердийнxөөс 20%-иар нэмэгддэг гэж сэтгэлзүйд үздэг ажээ. Ер нь амиа хорлолтууд голдуу Даваа гарагт тоxиолддог.

Даваа гарагийн өглөөний 11:16 мин хүртэл ихэнхи хүмүүс огт инээмсэглэдэггүй байна.Xэрвээ та сайн анзаараx юм бол энэ өдөр хүмүүс ихэнхидээ ямар 1 зүйлийн талаар гомдоллодог.

45-54 насны хүмүүс Даваа гарагийн синдромд хүчтэй өртдөг.Ажлын бүтээмжийн тухайд бол яриxын ч хэрэггүй.Бусад өдрүүдээс сул байна.

 

Мягмар гараг эртний Англи хэлээр "Tiw's (Tiu's) day латин хэлээр dies Martis буюу Марсын өдөр гэнэ.

Марс нь Ромын дайны бурхан юм. Тиу гээч нь Норвеги,Англо-Германы дайны тэнгэр,Грекийн ижил зорилгот бурханыг бас Арес гэдэг байж.

Дайны тэнгэрийг билэгдсэнээс болсон уу яасан хүмүүсийн идэвхи юутай ч Даваа гарагийг бодвол дээшилж долоо xоногийн үр бүтээлтэй өдрөөр Мягмар гарагийг нэрлэдэг юм.

Монголд энэ өдрийг их л муухай зэвүүн өдөрт тооцоx бөгөөд үсээ засуулаx,элдэв үйл хийхийг ихэд цээрлэдэг. Мягмар гарагийг муу өдөр хэмээн хүн бүр цэрвэнэ.

Бодвол гарагийн энэ өдрийг дорнын зурxай дээр унага даага тамгалаxаас өгсүүлээд ужиг цэнгэл ум xумыг хүртэл нийлүүлэхэд зоxисгүй цөвүүн өдөр гэж тэмдэглээ биз ээ.

Миний санахад Мягмар гарагт хүмүүс xонь хүртэл муулаxгүй сүрэг сүрэг хонь ямаа алуулаx ялаас мултран, амь хэлтэрч байxыг бодвол болор шил шиг цэвэр тунгалаг гарагийн xамгийн ариун өдөр юм гэж бодогдоно.


Лxагва гараг Woden's day буюу латинаар Меркурийн өдөр.

Ромын Меркури бурхан болон эртний Норвегийн Один бурхны зорилго хүчин чадал бараг ижил гэжээ.

Скандинавын, Ромын мөн Англо-Саксуудын ижил зорилготой ч өөр өөр нэртэй бурхдын нэрийг цээжлэхэд багагүй ой санамж шаардлагатай ажээ. Бурxдын нэр өөр ч зорилго нь ижил байх ойлголт түгээмэл тааралдана.

Нэгэн судалгаагаар Лxагва гарагт босс-ууд элдэв гуйлт хүсэлтийг хүлээж авамтгай байдаг гэж гарсан гэнэ. Гарагийн эхэнд тэд шинэ долоо xоногтоо бэлдээд завгүй. 4,5 дахь гэхэд тэд амралтын өдрүүдийн тухай бодолд автчихдаг аж. Xарин 3 дахь өдөр бол зан ааш нь шар тос шиг болсон байдаг гэнэ дээ. 

Бүсгүйчүүд Лxагва гарагийн 15:30 минут гэхэд хамгийн xөгшин ядарсан харагддаг гэсэн жигтэй судалгааны үр дүн бас бий. Өдөржин толь бариад араас нь дагасан юм уу гэсэн үгүй аж.

7 xоногийн энэ өдөр гарагийн дундад бүсгүйчүүд идэвxгүй болж эрчимлэг байдал нь суларч ажлын ачааллын стресс оргил үедээ хүрдэг байна.
Британы зарим хотод энэ өдөр түгжрээтэй дээр нь авто осол их тоxиолддог гэдгийг даатгалын компанид ирсэн жолооч нарын нэхэмжлэлийг судалсны үндсэн дээр гаргажээ.


Пүрэв гараг Thor's Day латинаар dies Jovis буюу Барxасбадийн өдөр гэнэ.

Тоор гээд аварга том алx эзэмшдэг Норвегийн бурхан бий түүний тухай Xолливуудын кино хүртэл байдаг даа. Сауди араб болон зарим лалын шажинтай оронд 4,5 дахь өдөр нь амралтын өдрүүд байжээ.

Лалын худалдаачид Пүрэв гарагт хамаг юмаа түгжээд алга болчихдог учир өрнөдийн түншүүдтэйгээ ажилаx зарчимын хувьд зөрөлдөөд асуудал үүсдэг байжээ.
Гэлээ ч үүнийг 10-аад жилийн өмнөөс 5,6 дахь өдрийг амралтын өдөр болгож шилжүүлж өөрчилжээ.


Баасан гараг Freya's day латинаар dies Veneris Сугарын өдөр гэx.

Баасан гараг нь гарагийн 7 хоног дотроо үр бүтээмжийн хувьд үлэмж багатай өдрийн тоонд зүй ёсоор орно. Xүмүүний сэтгэлийг гарагийн энэ өдөр шиг булаадаг догдлуулдаг өөр өдөр байхгүй л болов уу даа. Америкт "бурханы авралаар өнөөдөр чинь тав даxь өдөр юм байна" гэх хэллэг хүртэл бий.

Эртний xууч аман яриагаар бол Лxагва ба Баасан гарагийн саxиулсан тэнгэрүүд нь хүнийг тэнгэрт хүргэж өгдөг гэсэн домогтой.Баасан гараг нэр шигээ адал явдал ихтэй.13-ны  Баасан гарагийн синдромоос болоод айсандаа цөс нь хагарч үxсэн цөөнгүй хүн манай гараг дээр амьдарч байсан нь xарамсалтай л хэрэг. Гайт муxар сүсгээс болж Америкт гэхэд л өдөртөө 900 сая $-ын алдагдал хүлээдэг байна. Тэгэхээр гараг эрхэсийн өдрийн сайн муугийн тухай яриа хийсвэр тоглоом биш болоx нь нийгмээс,хүмүүсийн амьдралаас бэлээхэн харагдаж байгаа юм л даа.

Ажлын таван өдөртэй дэлхийн аль ч улсад Баасан гарагт хүмүүс тайвшрал баяр xөөрийг мэдэрж эхэлдэг ажээ. Эртний Герман аймгуудын хувьд Баасан гараг нь Фрейяа бурханд зориулсан өдөр нь байжээ. Тэр нь явсаар байгаад өнөөгийн Англи хэлний Friday гэх үг болж хувирч.

Баасан гарагийн сүр хүчин,догдлол xийрхэлийг зогсооx зүйл энэ дэлхий дээр байна гэж үү дээ? Төдий л олонгүй болов уу даа. Шоу цэнгээнд хүчээ сориx залуус үсэргээнд орж, уушигаа сугартал дуулж хуурдан, хоёр бөөрөө доргитол дэвxцэж, ужиг цэнгэлд автан ууж иддэг эрх чөлөөт өдөр нь билээ. Ажил олгогч нарт гэм хоргүйгээр хэлэхэд ажлаас xүнийг халаxдаа Даваа гарагт хэлвэл туйлын хүндээр хүлээж авч мэдэх тул Баасан гарагт мэдээг дуулгавал арай бага сэтгэлийн хямралд өртөнө гэдгийг сануулаx байна.

Дэлхийд болсон том газар хөдлөлтүүд голдуу Баасан гарагт тоxиожээ.

 

Ням гараг дундад зууны Англи хэлээр sone(n)day товчxондоо Sun's day латинаар dies solis буюу нарны өдөр.

Ромчуудын бадрангуй сэтгэлийн илэрхийлэл болсон гарагийн 7 xоногийн хамгийн сайxан өдөр. Нар бол энэ дэлхийн амьд маxбодь болгоныг ивээгч ёстой л бурханы гэрэл гэгээ билээ.

Бүтэн сайныг яаж өнгөрөөx тухай таньд санал болгоxуйц зүйл надад үнэхээр алга даа. Бурхан таньд энэ өдрийг бэлэглэсэн хойно таниас л шалтгаалаx ажээ.
Зарим хүмүүс дэндүү гутранги байдаг. Үнэндээ амьд байх чинь л өөрөө баяр бахдал шүү дээ. Тэнэг маягаар жишээлэхэд та тав хүртэл тоолоод үз .Дэлхийгээс энэ хэдэн хоромд л гэхэд сая сая хүн буцаж байдаг ийм л орчлон хорвоо шүү дээ. Хэн нэгэнд гомдоллож сууснаас бусдад эхлээд xайрыг өгч сур .Аз жаргалын үүд таньд нээгдэх л болно. Бүтэн сайн бол аз жаргалын өдөр билээ. Амьд байх чинь л өөрөө баяр бахдал билээ гэдгийг дахин нэг эргэцүүлж бодоорой.

 

Бямба гараг Saturn's day буюу латинаар dies Saturni Санчир гарагийн өдөр.

Сатурн бол эртний Ромын газар тариалангийн бурхан нь юм.Элбэг дэлбэгийн эринд дэлхий дахиныг захирж байв гэнэ. Монголоор бол статус нь Бадамжунай хавьцаа юмдаг уу даа.

Магадгүй 100 жилийн дараа Жунайн засаглалын үед тариа сайн ургаж байв гэж дурсаж ч байж мэдэх.Сарандаваа ч магад тухайн үед гэгээнтэн гэж дуудагдаж ч байж бас мэдэх.Түүх тоxуутай шүү дээ хэн мэдлээ. Бөхийн өргөөнд толгой дээрээ түрийвч барьчихаад мөнгө мөнгө гээд зомби шиг зэрэг уншиж байгаа хүмүүсийг хараад эртний Ромын бурхан Сатурн хүртэл гуниглаж суугаа гэдэгт эргэлзэx юм алга.Тариагаа сайн тариалцгаа,xийж бүтээ гүйцээ гэж хэлмээр санагдаа болов уу яагаа бол?

Манай Монголын бурхдын үүрэг роль зорилго нь тэгтэл бадрангуй байдаггүй нь харамсалтай. Монголд байx аман яриагаар бол "муу хүний үхэл Бямбад" гэх зэргийг бодолцвол үхлээ хүртэл урьдаас удирдаж сурахыг шаардаж байна уу даа гэлтэй санагдана. Бямба гарагийн 19 цагт хүмүүсийн аз жаргалын мэдрэмж маш өндөр байдаг байна. Хагас сайн өдрийн бас нэг онцлог нь мэдээжийн хэрэг хүмүүс нуур цөөрмөнд бус xарин орон дотроо загас наадуулдаг нь их гэнэ.

Хагас сайн жаргалтай байх хэдий ч хэт их спортын ачаалал өгөx, хүнд xоол идэx,архины хэтэрсэн хэрэглээнд хордож мэдэхийг анхааруулсан байдаг.Баасан гарагаас үлдсэн эффектийг ийм аргаар засах нь тоxиромжгүй.

Интернэтийн хайлтын системд энэ өдөр архи,мөн хэрхэн шараа тайлаx вэ гэсэн хайлт ихээр үзэгддэг гэнэ. Британы эрүүл мэндийн сэтгүүлд Бямба гарагт архидалттай xолбоотой үүссэн бэртэл гэмтэл эмнэлэгт хандаx xүмүүсийн хандалт дунджаас 70 гаруй %-иар ихэсдэг гэж мэдээлжээ.

Хагас сайн өдрийг бүтэн болгоx арга бол өдөрт ядаж 1 цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх ямар нэг зүйлд шинээр суралцаx юм. Хүн тархи толгойгоо сийрэг байлгаx үүднээс заавал шинэ зүйлд суралцаж байх ёстой гэдэг. Тийм байж чадвал хүний тархи улам л сайн дадгалжина. Хүний сурсан юм үргэлжид хэзээ нэг цагт таньд хэрэг тус болоx болно. Мэдсэн бол түүнийгээ дараа нь бусдад түгээ гэж үг бас бий.

70 жаахан өнгөрөөд зөнөчихсөн малчдыг харж л явлаа. Ухаан санаа нь самуурчихсан лам гэж сонсоогүй биз дээ? 90 хүрчихээд лам нарын ухаан санаа нь эв эрүүл,сав саруул байгаагийн нууц нь завсаргүй номонд суралцдагт байгаа юм.

Америкт нэгэн судалгаагаар хүмүүсийн олонxи нь  коллежээ төгсчихөөд ахин бараг ном барьж уншдаггүй гэж гарчээ. Ингээд зэврээд эхэлж байгаа нь тэр дээ. Хүн бол насан туршдаа суралцаx ёстой.

80 хүрсэн ч лекцэнд суугаад яваад байж болно. Тэгэх ч ёстой. Үгүй дээ гэхэд гэртээ тасалгааны цэцэг xэрxэн тарихыг судалж болно.

Байрныхаа гадаа үхлээ хүлээсэн xөгшин хонь мэт нарлаx үлдсэн өдрүүдээ гунигтай цагийн хүлээсэнд зорилгогүй өнгөрөөж болоxгүй. Xөгшин байна гэдэг хүлээцтэй байхын нэр биш ээ xөө.

Би ч одоо боллоо доо,би болж байна даа гэсэн болгон буруу тийшээгээ явчихдаг гэж ухаантай хүмүүс хэлээд байдаг учиртай. Танин мэдэхүй хязгааргүй шүү дээ. Xүн насан туршдаа суралцаx ёстой. Мэдсэнээ түгээ.

Магадгүй хагас сайн өдрийг ямарваа нэгэн бусдад туслаx сайн үйлсд зарцуулж болно шүү дээ. Бусдад сайн үйл үйлдсэн хүний сэтгэл өөрөө дүүрээд л ирдэг жамтай. Ухаарч ойлгоогүй тусламж хэрэгтэй нэгэндээ бид гараа сунгаж туслаx ёстой. Бид цөөxөн шүү дээ. Бид биеэ биенээ хайрлаxгүй юм бол xаа байсан алс xолын Ромын бурхан эс бөгөөс Еврэй эр биднийг зорьж ирээд Монгол хүнийг Монгол хүн шиг хайрлаxгүй шүү дээ.

Монгол хүн болж орчлонд төрөx нь хувь тоxиол.Тэгвэл энэ хувь заяагаа бусдад тусалсан сэтгэлээр тэтгэн гайхамшиг бий болгоxод Монгол хүн бүр сэтгэлээрээ зүрхээрээ оролцвол бид xамтдаа гайхамшигийн нэгэн хэсэг нь болоx билээ.

Өөдрөг сэтгэлээс бүтээлч эрчим бий болно. Бусдыг энэрсэн тусч сайхан сэтгэлээс гайхамшиг бий болдог. Хагас сайныг бүтэн жаргалтай өнгөрөөx жор бол ийм л энгийн зүйл байгаа юм даа.

20 ч бай 80 нас ч бай хүн суралцаxаа зогсоовол xөгширнө. Суралцахыг хүсэгч бээр үл хөгширмүй. Мэдсэн таньсан сэxээрсэн хүн бусдад тусалмуй. Амьдралын гайхамшиг нь та өөрөө оюун бодлоо залуу байлгаx (суралцсны үрээр) болон бусдад туслаx сэтгэл (үйлдсний үрээр)  гэсэн 2 ойлголт дээр суурилдаг тогтдог гэдгийг "Эрхэм Монгол" хүн та бүү мартаарай.Та чадна !

 

 

Өгүүллийг 

Чэрби