Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Miss World Mongolia 2015" тэмцээний ялагчаар Н.Ану тодорлоо

Б.Ану
2015 оны 7 сарын 7
iKon.MN

Гоо сайхны олимп гэгддэг хүн төрөлхтний энх тайвны бэлэгдэл болсон 65 дахь удаагийн дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодорлоо.

Өнгөрсөр 5-р сараас эхэлсэн “Miss World Mongolia 2015” тэмцээн хоёр сарын турш үргэлжилж 7-р сарын 5-ны өдөр финалын шалгаруулалт болж, үндэсний ялагчаар Намширын Ану тодорлоо.

Н.Ану нь Монгол модел ангентлагт харьялагддаг ба

  • 2013 оны Miss Mongolia тэмцээний ялагч,
  • 2014 онд World Bikini Model international тэмцээний тэргүүн дэд байр,
  • Supermodel international 2015 тэмцээний тэргүүн дэд байрыг тус тус хүртэж байсан юм.
 

Мөн түүнээс гадна “Miss World Mongolia 2015” тэмцээний First Runner-Up буюу тэргүүн дэд миссээр Алтангэрэлийн Баярцэцэг тодорч Miss Tourism International, Second Runner-Up буюу дэд миссээр Энхборын Азбилэг тодорч Asian Top Model тэмцээнд оролцох эрхийн эзэд боллоо.

 

“Miss World Mongolia 2015” тэмцээний тунаж үлдсэн 11 оролцогчоос спорт, авьяас, бикини, топ модел, зорилготой гоо сайхан зэрэг дэд миссүүдийг мөн тодруулсан. Үүнд:

  • Miss Sport - хувийн дугаар 4. Э.Азбилэг
  • Miss Beach Beauty - хувийн дугаар 3. Н.Ану
  • Miss Talent - хувийн дугаар 4. Э.Азбилэг
  • Miss Top model - хувийндугаар 14. Б.Хүслэн
  • Beauty with Purpose - хувийн дугаар 10. А.Баярцэцэг нар тус тус шалгарсан бол
  • Miss Photo - шалгаруулалтыг Miss World Mongolia facebook хуудсаар нээлттэй явуулсан. Улмаар А.Баярцэцэг 22,690  like, 1,271 share цуглуулан түрүүлсэн юм.
 

1951 оноос зохион байгуулагдсан дэлхийн мисс тэмцээнд Монгол улс 2005 оноос эхлэн үндэсний гоо бүсгүйгээ оролцуулж эхэлсэн ба энэ жил ийнхүү 11 дэх удаагаа дэлхийн гоо сайхны олимпод  Н.Анугаа илгээх гэж байна. “Miss world 2015” тэмцээн ирэх 12сард БНХАУ-ын Сан-яа хотод болно.

 

Та бүхэн тэмцээний талаар бүрэн хэмжээний Реалити шоуг 7-р сарын 10-г хүртэл MNC ТВ-ээр оройн 20:30-с болон MNCTV.mn сайтуудаас орж сонирхоорой.