Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албаныхан тангараг өргөнө

ikon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын Төрийн албаны тангараг өргөх ёслол маргааш болно. 

Монголын Хүүхдийн ордонд өглөө 09:00 цагт эхлэх энэхүү арга хэмжээнд 200 гаруй төрийн албан хаагч оролцохоор бүртгүүлжээ. 

УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг  Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоодог бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг юм.