Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хурдан морины уралдаанд МХЕГ хяналт тавьж ажиллав

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Орхон аймгийн Жаргалант сумын наадам

Орхон аймгийн Жаргалант сумын наадам энэ сарын 4, 5-нд болж өнгөрсөн. Тэгвэл уг наадмын үеэр МХЕГ-ын дөрвөн байцаагч хяналт тавьж ажилласан байна. Тэр дундаа хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, хамгаалах хувцас хэрэгсэл, хүүхэд даатгалтай байсан уу зэрэг дээр түлхүү анхаарч, хянаж, шаардлага тавьж ажиллажээ.

Тус наадмын хурдан морины уралдаанд зургаан насны 200 морь уралдсан бөгөөд давхардсан тоогоор 60 гаруй хүүхэд морь унасан байна. Уралдааны үеэр хүүхэд гэмтэж бэрсэн асуудал гараагүй ч хамгаалах хэрэгсэл дутуу зэрэг зөрчил илэрчээ.