Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

НАМЗХ бүтэц, зохион байгуулалт, бодлого, дүрмийн өөрчлөлт хийлээ

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ын удирдлагууд V Их хурлынхаа үр дүнг, шийдсэн асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НАМЗХ-ын V их хурал зургаадугаар сар 20-нд  болж удирдлагуудаа сонгосон билээ. “Хариуцлагатай залуу, Хүчирхэг Монгол” уриан дор зохион байгуулагдсан Их хуралд бүх, аймаг, сум, дүүргийн 339 төлөөлөгч оролцож, НАМЗХ-ны бодлого, дүрэм, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Ардчилал, тэгш эрх, эв нэгдэл, төлөөллийн шударга зарчимд тулгуурласан V Их хурлаар НАМЗХ-д олон томоохон өөрчлөлт хийгдсэн байна.  Анхан шатны байгууллагуудад тогтвортой, хариуцлагатай ажилласан залуучуудыг, орон нутгийн байгууллагын төлөөллийг холбооны Удирдах зөвлөл, бага хуралд квотоор оруулдаг механизмыг бий болгожээ. Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй болох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Мөн НАМЗХ анх удаа дүрмэндээ нийт гишүүд, удирдлагын багийн 25 хувь нь эмэгтэй төлөөлөл байна гэсэн дүрмийн өөрчлөлтийг хийжээ
Олон улсын залуучуудын байгууллагын жишиг, орчин үеийн чиг хандлагад тулгуурлан НАМЗХ-ны нийт гишүүдийн 3/2 нь 18-35 хүртэл насны, 3/1 хувь нь 39 хүртэлх насны залуу байна гэсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 339 төлөөлөгчдийн 72.56 хувийн саналаар баталсан байна. Шинээр бүрдсэн Бага хурал, Удирдах зөвлөл, Дэд Ерөнхийлөгчид, Нарийн бичгийн дарга нарын нас 35-аар хязгаарлагдаж байна.

Энэхүү Их хурлаар НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Тэмүүлэнг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгосон юм. Энэхүү Их хурлаас орон нутаг, нийслэл, дүүргийн төлөөллийг жигд хангасан 229 залуучуудын бүрэлдэхүүнтэй Бага хурлыг шинээр байгуулсан байна.