Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2000 гаруй тонн хог хаягдал цэвэрлэлээ

www.ulaanbaatar.mn
2015 оны 7 сарын 7
ulaanbaatar.mn
Зураг зураг

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан долоодугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. 

Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 51 агентлаг, харъяа газрууд  Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр, Туул голын дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийсэн.

Харин дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн цэвэрлэгээг хийсэн.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудын 1,398 ажилтан, албан хаагчид 3.3 тн буюу 1,710 шуудай  хог хаягдал цуглуулж, ачуулсан. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багахангай, Багануур зэрэг 8 дүүргээс их цэвэрлэгээнд 7,161 аж ахуйн нэгжийн  32,229 ажилчид, иргэд оролцож, 3,684,425 м2 талбайгаас 2,285.5 тн хог хаягдлыг цэвэрлэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.