Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзаж байна

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсаас гадаад улсуудад суугаа элчид сайдуутай уулзаж байна. 

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржМонгол Улсыг төлөөлж гадаадын улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллана гэдэг бол нэр төрийн хэрэг. Элчин сайдууд хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засаг, хувийн хэвшлийн хоорондын харилцаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх хүмүүс. Тиймээс нэгдүгээрт, улс орныхоо эрх ашгийг сахин хамгаалж, тус оронтой хамтран ажиллах харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Мөн эдийн засаг, нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахын төлөө сайтар нягт нямбай ажиллах нь чухал” гэлээ. 

Уулзалтад Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, Бүгд Найрамдах Финланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай, Бүгд Найрамдах Индонези Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг зэрэг элчин сайдууд ирсэн байна.