Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Баяр наадмын өдрүүдэд 32-37 градус хүрч хална

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

 Ойрын өдрүүдэд цаг агаар хэт халуун байгаагаас түргэн тусламжийн 103 дугаарын утсанд ирэх дуудлага эрс нэмэгдсэн байна. Дуудлагын дийлэнх нь наршилт, даралт ихсэхтэй холбоотой байгаа аж.
Халалт цаашид ч үргэлжлэх төлөвтэй бөгөөд наадмын өдрүүд буюу 10, 11, 12-нд 32-37 градуст хүрэх мэдээлэл байна.

Энэ талаар Цаг уур, Орчны Шинжилгээний газрын шинжээч Ч.Сарантуяагаас тодруулахад, 

-"Баяр наадмын өдрүүдээр Төв болон говийн бүс, Дарьгангын нутгаар өдөртөө 32-37, бусад нутгаар 25-27 градус хүрч халах төлөвтэй байна.

Харин 13, 14-нд ихэнх нутгаар бороотой. Ингэхдээ нэлээд ахиухан хэмжээгээр орох төлөвтэй байгаа тул ард иргэд маань үеэр усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн сарын эцсээр нийт нутгаар сэрүүсэх төлөвтэй байгаа. Харин өнөө, маргаашийн хувьд нутгийн төв хэсэг, говийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зүүн, баруун хэсгээр борооших төлөв ажиглагдсан" гэлээ.