Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Итгэлт хамбад мөргөхөөр явсан иргэдийн автобус осолдож 9 хүн гэмтжээ

ГХЯ
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотоос 1,000 км-ийн зайд , Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг км-ийн орчимд “HYANDAI COUNTY” маркийн 96-41 УНТ маркийн автобус осолдсон байна.

Уг автобус нь Улаанбаатар хотын “Улаан тойром сайхан” компанийн жолооч гэх Т-ийн хувийн эзэмшлийнх гэнэ. Тэрбээр Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн 18-н багшийг Итгэлт хамба, Байгаль далайд аялуулахаар авч явж байхдаа ийн осолдсон байна. Жолоодлого нь удирдлагагүй болж замын хажуу руу онхолдон 9 хүн гэмтжээ.

Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрынхан газар дээр нь очиж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Харин үлдсэн хүмүүсийг Хүн эмнэлгийн коллежийн дотуур байранд үнэ төлбөргүй байрлуулж, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Чүлтэмбатад хэл дуугажээ. Үүний дагуу долоодугаар сарын 06-ны өдөр эх оронд нь буцаах арга хэмжээ авсан байна. 

Дархан-Уул аймгийн Боловсролын газрын дарга Ганчулуун, аймгийн Ерөнхий эмчийнхээ хамтаар очиж бэртэж гэмтсэн болон бусад багш нараа авч явсан байна.

Нэмж хэлэхэд осолдсон автобус нь ээлжийн жолоочгүй, техникийн бүрэн байдал хангаагүй, хувь жолооч өөрийнхөө хувийн автобусаар компанийн нэр дээр зөвшөөрөл авсан байжээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь хил дээр даатгал хийж буй “Мөнхдаатгал” компанийн даатгалыг ОХУ-ын Буриад улсын засгийн газраас албан бус гэсэн албан тоотыг Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газарт хүргүүлжээ.