Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов гарлаа

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хууль Зүйн үндэсний хүрээлэнгээс өнөөдөр мэдээлэл хийж, хуульчийн мэргэжлийн шалгалтын товыг зарлалаа. Өөрөөр хэлбэл, энэ жилийн хуульчийн мэргэжлийн шалгалтыг ирэх есдүгээр сарын 18, 19, 20-ны өдөр авахаар болсон байна.

Шалгуулагчид сорилгын болон бодлогын гэсэн хоёр шалгалт өгөх бөгөөд аль алиныг нь тусгайлан бэлдсэн танхимд, цахимаар авах гэнэ. 

Шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэд энэ сарын 3-наас ирэх сарын 18-н хүртэл https://burtqel.leqalinstitute.mn/ хаягт нэвтэрч бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн хураамж 35.000 төгрөг төлөх хэрэгтэй аж.

Дашрамд дурдахад, өнгөрсөн 2014 онд Хуульчийн мэргэжлийн шалгалтад 1698 эрх зүйч бүртгүүлсэнээс 1506 нь сорилгын шалгалтад оролцож, 747 хүн тэнцэн дараагийн бодлогын шалгалт өгчээ. Гэвч 342 хүн буюу нийт шалгуулагчийн 20 орчим хувь нь мэргэжлийн шалгалтандаа тэнцсэн байна. Энэ нь хангалтгүй үзүүлэлт гэж ХЗҮХ-ийн Хууль зүйн мэдээлэл сургалт судалгааны мэргэжилтэн А.Түвшинтулга хэлж байна.

Манай улсан хувьд хуулийн чиглэлээр жилдээ 1000 гаруй оюутан төгсдөг аж.