Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Долгор: Дугуй түгжих журам нь хуулийг илтэд эсэргүүцсэн агуулгатай

Г.Номин, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

ШӨХТГ болон “Шударга төрийн төлөө" ТББ, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран ажиллаж хууль бусаар автомашинаа ачуулж, дугуйгаа түгжүүлсэн иргэдийг төлөөлөн шүүхэд хандаад байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Дээрх байгууллагууд эхний ээлжинд автомашиныхаа дугуйг түгжүүлж, торгуулсан иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлж, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Энэ ажлын хүрээнд  ШӨХТГ-ын дугуй түгжих талаар гаргасан актыг хүчинтэй эсэхийг шийдүүлээр захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа юм байна.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор "Бидний зүгээс эхний ээлжинд дугуй түгжих үйл ажиллагаа нь хууль бус гэдэг нь эцэслэн шүүхээр шийдэгдэх хүртэл дугуй түгжих ажиллагааг түр зогсоох хүсэлтийг гаргаад байгаа. Уг асуудлыг маргааш буюу долоодугаар сарын 8-ны өдөр шийднэ.

Хэрэг маргаан шүүхээр шийдэгдэх хугацаа урт байдаг учир эхний ээлжинд уг хүсэлтийг гаргасан.

Хуулийн дагуу бол замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг зөөж шилжүүлэх нь байж болох зохицуулалт. Харин дугуй түгжих журам нь өөрөө хуулийг илтэд эсэргүүцсэн агуулгатай.

Ер нь бол хуулийг хоёр үндсэн зорилгоор гаргадаг.

Нэгдүгээрт: Эрх мэдэлтэй хүний эрхийг хязгаарлах зорилгоор

Хоёрдугаарт: Иргэдийг хамгаалах зорилгоор

Гэтэл дугуй түгжих журам хэрэгжсэнээр дээрх хоёр зорилго  зөрчигдөж байна" хэмээн ярилаа.

Эргэн сануулахад, 2013-2014 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн улмаас автомашин зөөж шилжүүлэх төлбөрийг хууль бусаар буюу 70.000-80.000 төгрөгөөр тогтоосны улмаас 9,230 жолоочийг 647 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосон зөрчлийг ШӨХТГ-аас хяналт шалгалтаар тогтоосон.

Тиймээс ШӨХТГ-ын зүгээс авто машин ачиж журамлаж эхэлсэн үеэс 2014 оны арван нэгдүгээр сарын 23-н буюу ЦЕГ-ын даргын хууль ёсны шийдвэр гарах хүртэл хууль бусаар тогтоосон торгууль төлсөн иргэд торгуулиа бүтнээр нь эргэн нэхэмжлэх эрхтэй бөгөөд НИТХ-аас дугуй түгжих журам гаргаж, хуульд зааснаас өөрөөр зохицуулалт хийсний улмаас 11,700 жолоочийг 234 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосон хэмээн мэдэгдээд байгаа.