Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Таныг устгасан Фэйсбүүк найзыг олж болно

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Who Deleted Me on Facebook аппликэшн Android, iOS үйлдлийн системүүдэд зориулагдан гарсан нь багагүй эрэлттэй байгаа гэнэ.

Твиттерийн Who Unfollowed Me хэрэглээтэй ижил үүрэгтэй тул таныг найзуудын жагсаалтаасаа устгасан (хассан) хүнийг хялбар мэдэж болох ажээ.

Ингэсэн хүн нь нэг бол таны профайлыг жагсаалтаасаа устгасан, үгүй бол өөрийн аккаунтаа идэвхгүй болгож устгасан гэсэн үг юм.

Гэхдээ уг аппликэшн нь өмнөх түүхийг сөхөж чадахгүй буюу зөвхөн өөрийн суусан цагаас хойшх өөрчлөлтүүдийг хянаж мэдээлэх юм байна.

Хэрэгтэй хүндээ хэрэгтэй эд бололтой.

 

Эх сурвалж: TheNextWeb