Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 7 сарын 7
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.\

НААДАМ ҮЗЭХ ТАСАЛБАР

Өдөртөө 30 хэм хол даван халж байгаа учраас онцын шаардлагагүй бол гэрээс хамраа цухуйлгах хэрэг алга. Даралт нь ихэсдэг хүн хуурай халуунаас болж цус харваж ч мэдэхийг эмч нар сануулаад байгаа.

Гэтэл өчигд өр ид халуу шатаж байхад Бөхийн өргөөний гадаах талбайд батгана багтах зайгүй шахам олон хүн цуглажээ. Чинэрч бадайрсан царайтай, цээж нүцгэн хүрэн эр хөлс өндөө нэвчин, оо энгэсэг нь урссан нэгэн бүсгүйд хандан өгүүлрүүн “Түр үүнээс хойш хүнд шапхийтэл наалдчихаад яасан ядаргаатай юм бэ” гэхэд бүсгүй “Хүүе яана аа, яасан мөрөөдчихсөн гар вэ. 

Өөрөө дарж алчих гээд байж” гэх. Энэ хоёрын байр байдал, яриа хөөрөөг өөр нэг шалтгаантай эндүүрчих гээд байсан тул учрыг лавлавал Наадмын бөх үзэх тасалбарт дугаарлаж байгаа нь энэ аж. Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, бөхийн барилдаан үзэх тасалбар борлуулж эхэлжээ. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

ТОГЛООМЫН ЗАСГИЙН ГАЗАР

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжихээс өмнө Улс төрийн товчоо нэртэй нэг намын төлөөлөл болсон хэдхэн хүн улс орны бүх асуудлыг шийддэг байлаа. Тойрон хүрээлэл, хүнд суртал гээд хэдхэн хүний хүсэл сонирхол, эрх ашгаар улс орныг удирддаг байв. 

Дарангуйллын хэмээн нэрлэгдсэн энэ тогтолцоог уг нь 20 гаруй жилийн өмнө үндсээр нь халсан. Гэтэл олонхын хүсэл сонирхлыг дээдлэн, нийтийн эрх ашгийг эрхэмлэх учиртай ардчиллын энэ үнэт зарчим АН-ынханд үйлчлэхээ больжээ. 

Нам доторх фракц бүлэглэлийн хэдхэн толгойлогчийн тохиролцоогоор сонгосон намын даргаа хүртэл жирийн гишүүдийнхээ олонхын төлөөллөөр жинхэлж чадахгүй үүрэг гүйцэтгүүлж байгаа нь АН доторх ардчилал ямар хэмжээнд хүрсний бодит жишээ болж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Ган нүүрлэснээс ургацын 50-60 ХУВИЙГ АЛДАЖ БОЛЗОШГҮЙ

Улсын онцгой комисс өчигд өр хуралдаж, гантай болон гандуу аймгуудад ажилласан шуурхай ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцав. Манай орны нийт нутгаар олон жилийн дунджаас хур тунадас бага, хэт халж байгаа. Шуурхай ажлын хэсгийн дүгнэлтээр нийт 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байна. 

Ихэнх аймагт хур тунадас бага, ургамлын гарц муу, мал сүрэг тарга хүч муутай, зарим гол, горхи ширгэснээс айлууд өвөлж өө, хаваржаандаа зусаж буй. Хадлан, тэжээл бэлтгэж чадахгүйд хүрч, хураахаар төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл ч үүсчээ. 

Булган, Дархан- Уул, Сэлэнгэ, Орхон, Төв аймагт уулын гуу, жалгаар л тачир өвстэй, бусад газарт ургасан жаахан өвс ногоо нь гандаж, үлийн цагаан оготно, царцаа, Сибирийн шөвгөр хошуут хорхой олширсон байна.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

 

Зураг