Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбаатарт Буриад улсын гавьяат жүжигчин цол олгожээ

Монголын мэдээ
2015 оны 7 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг

ОХУ-д болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын "Гран При" шагналыг хүртсэн МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо ирээд буй билээ.

Монгол Улсын Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров цахим хуудастаа “Өрнийн сонгодог дэг сургуультай монгол хүү, дуучин хүний дэлхийд хүрч болох тэр оргилын нэгэнд гарч, эх нутагтаа хөл тавилаа” хэмээн жиргэжээ.

ОХУ-ын хэвлэлд мэдээллэснээр, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын ялагчид болох Г.Ариунбаатар, Дмитрий Маслеев нарт Буриад улсын гавьяат жүжигчин цол олгосон байна.

Нийт 39 орны 500 гаруй авьяастан оролцсон энэхүү наадмын "Гран При"-г хүртсэнээр Монголын сонгодог урлаг дэлхийн тавцанд хүрсэнийг баталсан юм.

Дөрвөн жил тутам нэг удаа зохиогддог тус наадам цар хүрээ, үнэлэмжээрээ “Дэлхийн сонгодог урлагийн олимп” гэгддэг энэхүү хөгжмийн наадамд манай дуучид олонтаа оролцсон ч 1990-ээд оны сүүлч хүртэл дорвитой амжилт гаргаж байгаагүй билээ. 

Зураг