Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

ТОГЛООМЫН ЗАСГИЙН ГАЗАР

Д.Оюун-Эрдэнэ
2015 оны 7 сарын 7
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжихээс өмнө Улс төрийн товчоо нэртэй нэг намын төлөөлөл болсон хэдхэн хүн улс орны бүх асуудлыг шийддэг байлаа. Тойрон хүрээлэл, хүнд суртал гээд хэдхэн хүний хүсэл сонирхол, эрх ашгаар улс орныг удирддаг байв. 

Дарангуйллын хэмээн нэрлэгдсэн энэ тогтолцоог уг нь 20 гаруй жилийн өмнө үндсээр нь халсан. Гэтэл олонхын хүсэл сонирхлыг дээдлэн, нийтийн эрх ашгийг эрхэмлэх учиртай ардчиллын энэ үнэт зарчим АН-ынханд үйлчлэхээ больжээ. 

Дарангуйллын хэмээн нэрлэгдсэн энэ тогтолцоог уг нь 20 гаруй жилийн өмнө үндсээр нь халсан. 

Нам доторх фракц бүлэглэлийн хэдхэн толгойлогчийн тохиролцоогоор сонгосон намын даргаа хүртэл жирийн гишүүдийнхээ олонхын төлөөллөөр жинхэлж чадахгүй үүрэг гүйцэтгүүлж байгаа нь АН доторх ардчилал ямар хэмжээнд хүрсний бодит жишээ болж байна.

 Нам дотор нь буй болсон энэ тохиролцоо, хуйвалдаан өнөөдөр төрийн бодлого, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, үйл ажиллагаанд яг идээ бээр шиг халдварлаж эхлээд байна.

Ардчиллын өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд АН хоёр дахь удаагаа төр засгийн эрх барьж буй. Анх 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвсэл эрх барьж байхдаа дорвон Ерөнхий сайдын нүүр үзсэний эцэст АН-ы н дарга нь Ерөнхий сайд байхыг дүрмээрээ "хуульчилсан”. Ингэснээр засгаа арай гэж toitooh үлдээж, хамгаалалтад авсан.

Харин өнөөдөр АН доторх “хууль” гэж хэлж болох л п дүрмийг шууд зөрчин, АН-ын даргын албан тушаалыг Н.Алтанхуягаас хүчээр авч, Ерөнхий сайдын суудлаас нь огцруулан “жирийн” гишүүн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсон. Үүний улмаас АН-ын өмнөөс шийдвэр гаргах бүх эрх мэдэл АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга З.Энхболдод төвлөрөөд байна.

Өөрөөр хэлбэл, АН дахь дүрмийн бус энэ тоглолт өнөөдөр Ч.Сайханбилэгийг, ер нь Ерөнхий сайдаар хэн ч томилогдсон бай, намдаа ч, гүйцэтгэх засаглалд ч эрх мэдэлгүй, нөлөөлөх чадваргүй “утсан хүүхэлдэй” болгох нь нэгэнт тодорхой юм.

АН дахь эрх мэдлийн дүрмийн бус энэ хуваарилалтаас үүдэлтэйгээр УИХ нь ч, Засгийн газар нь ч өөр хоорондоо ойлголцохоо больсон. Өмнөх үе үеийн Засгийн газар том, жижиг гэлтгүй бүх асуудлаа УИХ-аас баталж өгсөн бодлого, шийдвэрийн дагуу танхимаараа шийдээд, хэрэгжүүлээд, гүйцэтгээд ирсэн.

Гэтэл өнөөдөр төсөл хөтөлбөрүүдийг том, жижиг гэлтгүй УИХ дээр татаж авдаг, шалгадаг хянадаг, гацаадаг, буцаадаг болсон нь төр, засаг гэх тус тусдаа эрх, үүрэгтэй төрийн бүхэл бүтэн бие даасан институцуудыг З.Энхболд ба түүний тойрон хүрээлэгч гэх хэдхэн хүнээс бүрэн хараат байдалд оруулж эхэлжээ.

Цаашид үүнийг засаж залруулахгүй бол Монголд эдийн засгийн төдийгүй, төрийн, засаглалын хямрал нүүрлэх нь.

МАН-ын зургаан сайдыг нь Засгийн газраас хөөх улс төрийн шийдвэрийг АН гаргасан. 

МАН-ын зургаан сайдыг нь Засгийн газраас хөөх улс төрийн шийдвэрийг АН гаргасан.

МАН Засгийн газраас хөөгдөх, эс хөөгдөх, Засгийн газартаа АН-ынхан хэн гээч хүнээ сайд дарга болгох нь ард түмэнд хамаагүй. Засгийн газарт хэн үлдэж, хэн явснаар нь ч ирэх жилийн сонгуульд санал өгөхгүй ээ, ард түмэн. Харин эдийн засаг хэний үед унаж, хэний үед сэргэж,  хэний үед тогтворжиж, хэний үед ард түмний амьдрал тайван амгалан байснаар нь ард түмэн сонголтоо хийнэ.

АН-ынхан эрх барих үед засагт тогтворгүй байдал үүсэж, Ерөнхий сайд, Засгийн газар нь хэдхэн cap болоод огцордог. Улс орны эдийн засгийн байдал тэднийг эрх барьж байх үед л ёртой юм шиг унадаг, урууддаг. Шорон гяндан, хууль хүчний байгууллагынхан АН-ынхны үед ард түмнийг “айдас хүйдэст” автуулдаг. Энэ бүхэн 1996-2000 онд мөн л лидерүүдийнх нь ашиг сонирхол, амбицын зөрчилдөөнөөс үүдсэн. 20 жилийн дараа ч мөн л яг ийм байдал үүсээд байна.

Эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулья гэж МАН-ыг гуйж гувшиж Засгийн газартаа оруулсан. Одоо хөөж туух нь “сурсан занг сураар боож болдоггүй” гэдэг шиг дөрвөн Ерөнхий сайдаа огцруулсан 1996-2000 оны “туршлагаа” давтахыг үгүйсгэх аргагүй.

MAH, АН хамтарсан өнгөрсөн долоон сарын хугацаанд улс орны эдийн засагт нааштай гэмээр ямар  гэрэл гялхийв. Хамгийн их хүлээлт, итгэл найдвар төрүүлж асан том төслүүдийг эхнээс нь УИХ өөр дээрээ татаж авчран, шалгаж хянасны эцэст Засгийн газраар өөрсдөөр нь буцаан татуулсан.

Бүхэл бүтэн хоёр cap гацаасан. Энэ мэтээр УИХ-ын дарга З.Энхболд болон түүний зөвлөх А.Гансүх, УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэчимэг нар том төслийг хөдөлгөхгүй, гацаах тал дээр бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Харин Ерөнхий сайд нь өнгөрсөн хугацаанд Лондон, Дубай, Япон гээд хэчнээн улс орноор явж, бадар барив. Зарим нэгэнтэй нь нааштай том хэлцлүүдийг хийж, эдийн засгаа сэргээх бүх л арга замыг хайж, хичээж ирсэн. Гэтэл ар хударгаар нь АН-ын удирдлагууд ийнхүү хор найруулж, Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг үгүйсгэснээр Засгийн газрыг олон улсад үл ойшоох байдал үүсгэлээ.

Эрх мэдэлгүй ийм Ерөнхий сайдыг АН-ын удирдлагууд бий болгох нь хэнд ашигтай вэ? Танхимаа бүрдүүлж, бас тараах эрх нь Ерөнхий сайдад бий. Энэ эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд нь асуудлаа УИХ-д оруулж шийдүүлдэг. Гэтэл одоо эрхэнд нь УИХ дахь АН-ын бүлэг шууд оролцож буй нь З.Энхболд болон түүний ойрын хэдхэн хүн өнөөдөр УИХ, Засгийн газрыг Улс төрийн товчоо шиг удирдах шулуун дардан замаа засаж байна.

Энэ хэдхэн хүний ашиг сонирхол, хувийн амбицаас болж Монгол Улс гадаадын өр, зээлнээс өндийхөөргүй боллоо. 2015 оны эхний улирлын байдлаар гадаад өрийн хэмжээ 20 тэрбум ам.долларт хүрсэн гэх ноцтой мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ын чуулганы танхимаас мэдээлсэн.

Энэ бол Монгол Улсын гадаад өр өнгөрсөн оныхоос тав дахин өссөн гэсэн үг. 2014 онд гадаад өр 4.5 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 37 хувь байсан бол одоо өрийн таазаа хэд хүрчихээд байгааг эрхэм улстөрчид мэдэж байгаа. Ийм байхад Засгийн газраараа оролдох нь гадаад ертөнцөд Монголын төр, засагт итгэх итгэлийг улам л багасгаж, болгоомжлол, үл итгэлцлээс өөр үр дүн авчрахгүй л болов уу?

Өнөөдөр МАН Засгийн газраас гарсан ч цаашид Засгийн газраа тогтвортой байлгана гэсэн баталгаа АН-д байхгүй. Учир нь МАН-ыг Засгийн газраас хөөх энэ шийдвэр бол тэдний тайлбарлаж байгаачлан МАН хамтарч чадаагүйтэй огт холбоогүй. Энэ бол зүгээр шалтаг. Харин МАН-ынхан фракц, бүлэглэлийнхээ олон ашиг сонирхлыг нэгтгэх гэж ийм зүйл хийж буй “арван таван толгойтой мангас” шиг болсон АН-ынханд улс орны, ард түмний хувь заяаг даатгаад орхихгүй л болов уу.

З.Энхболд АН-ын Гүйцэтгэх зөвлөл болон намынхаа удирдлагыг УИХ дахь фракц бүлэглэлийн төлөөллөөр бүрдүүлсэн. 

Өнөөдөр өрнөж буй энэ бүх үйл явдлаас ажиглахад АН-д фракц бүлэглэлүүдийн хэн нь хүчтэй вэ гэсэн сонгуулийн өмнөх дахин хуваарилалт эхэлж байна. Орон гарсан Засгийн газрын зургаан сайд болон бусад албан тушаалуудад З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракцынхан хэдийнэ нэр дэвшиж, хүч түрэн орж ирэх магадлал ажиглагдаж байна.

З.Энхболд АН-ын Гүйцэтгэх зөвлөл болон намынхаа удирдлагыг УИХ дахь фракц бүлэглэлийн төлөөллөөр бүрдүүлсэн. Гэвч түүний фракцынхан ийнхүү хүч түрэмгийлсэн тохиолдолд АН дахь бусад албан ёсны фракцууд болон ҮЗХ, Их хурлыг бүрдүүлж буй жирийн гишүүд сонгуулийн өмнө үүссэн энэ тогтворгүй байдлыг зүгээр нэг хараад суухгүй л байх. Ямартаа ч АН-ынхан Засгийн газраараа цаашид яаж тоглохыг цаг хугацаа харуулах биз ээ.

Зураг