Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд шинэ байрныхаа түлхүүрийг гардана

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Гадаад хэргийн яаманд

09:00 цагт "Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн" эхэлнэ.

Нийгмийн Даатгалын Ерөнхий газарт

10:00 цагт Вьетнам улсын Нийгмийн хамгааллын газрын төлөөлөгчид манай улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийнэ.

Зэвсэгт Хүчний Жанжин Штабт

10:00 цагт Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

БЗД-ийн 8-р хороо

11:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууцны барилгын нээлтийг хийж, дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдэд орон сууцны түлхүүр гардуулна. /БЗД-ийн 8-р хороо, Улаанхуарангийн эцсийн автобусны буудлаас зүүн хойш 150 м/

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт Монголын Уран бүтээлчид Италийн “ La Cenerentola” гала концертод оролцох болсон талаар дуучид, уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

Налайх хотын төв талбайд

12:00 цагт Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болон цаашид хот байгуулах ажлыг хэрхэн зохион байгуулж ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.