Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Бурхан Халдун уул Дэлхийн өвд бүртгэгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн Зөвлөл Монгол, Хятад, Иран, Сингапур, Өмнөд Солонгос улсуудад орших нийт зургаан газрыг Дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэж авлаа.

Үүнд Монголын Бурхан Халдун уул, түүний орчмын газар нутаг, Хятадын Туси, Ираны Суса, Маймандын соёлын өв, Сингапурын Ботаник цэцэрлэг, Өмнөд Солонгосын Бэкже түүхийн дурсгал зэрэг газар оржээ.

ЮНЕСКО-гийн сайтад “Бурхан Халдун уул болон түүний орчмын ариун газар бол тус улсын зүүн хойд хэсэгт Хэнтийн нуруунд оршдог, Төв Азийн тал, Сибирийн тайгын уулзвар газар юм. Бурхан Халдун уул болон түүний орчмын уулс, гол горхи, овоонууд нь эртний бөө мөргөл, Буддын шашны заншлаар ариун газар оронд тооцогдож тахигдсаар иржээ. Мөн энэ газарт Чингис хаан төрж бас шарилыг нь онголсон гэгддэг” хэмээн тайлбарласан байна.

 

Эх сурвалж: UNESCO.org