Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Франц эмэгтэйн сайхан сэтгэл

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Франц эмэгтэй Карин Гомбо Нью Йорк хотод жуулчилж явахдаа нэгэн орон гэргүй хүнд хоолноосоо илүүчилжээ Харин тэр хүн нь хэн байв? 

 

Карин нөхөр, 15 настай хүүгийн хамт ресторанаас гарч явахдаа хогны савны дэргэд зогсох хүнийг харжээ. Тэр орон гэргүй хүн шиг харагдаж байв.

 

Карин түүнд идэж баралгүй савлаад авч явсан хэсэг пиццагаа өгчээ. "Би англи, франц хэл холин байж саванд юу байгааг хэлсэн. Бас пицца хүйтэн байгаад уучлал гуйсан" хэмээн Карин дурсаж байна. Орон гэргүй хүн түүнд "Маш их баярлалаа. Чамайг бурхан ивээг" гэж талархжээ.

 

Харин хоёр хоногийн дараа Карины буусан зочид буудлын ажилтан түүнд сонин дээр гарсан зургийг нь авчирч үзүүлсний дараа тэр алдарт жүжигчин Ричард Гирт пицца өгснөө мэджээ.

 

Ричард Гир тэр үед нэгэн киноны зураг авалтанд орж байжээ. Франц эмэгтэйн сайхан сэтгэл киноны багийнхныг бишрүүлсэн байна.

 

Эх сурвалж: adme.ru