Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Баяр наадмын өдрүүдэд нийтийн эзэмшлийн зам сэтлэхгүй

www.ulaanbaatar.mn
2015 оны 7 сарын 3
ulaanbaatar.mn
Зураг зураг

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан болж, нийслэлийн 9 дүүрэг, инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудын 14 хоногийн хугацаанд хийсэн ажлын биелэлттэй танилцлаа.

Энэ үеэр Баянгол, Багануур дүүрэг Хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтран Бямба гарагт зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр 240 ажилгүй иргэнийг хамруулж, далан суваг, гуу жалгын цэвэрлэгээ хийхээр төлөвлөжээ.

Баянзүрх дүүрэг 3-р хорооны тунель, 4-р хорооны Жуковын талбай, 20-р хорооны цогцолбор байрны урд, 26-р хорооны Их монгол, Баянмонгол СӨХ-ны усан оргилууруудыг засварласан. Чингэлтэй дүүрэг 2-р хорооны 21, 22, 23-р байрны дундах усан оргилуурыг засварлан бүрэн хэмжээний тохижилтыг хийж, Багануур дүүргийнхээ хэмжээнд баригдсан 7 усан оргилуураа засварлан хэвийн ажиллагаанд оруулснаа тайлагналаа.

Үндэсний их баяр наадмыг угтан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 6 кв-ын 24 кабель шугамд трассын дагуу үзлэг явуулж, кабелиудад оношилгоо хийсэн,  28 дэд станцын 49 трансформаторыг туршсан. “Хүй долоон худаг”-ийн А тойрогт 630 квт чадалтай 10/0,4 кВ-ын 1 ком КТПН-ийг1890 квт чадалтай болголоо. Мөн Цагдаа толгойд 400 квт чадалтай 10/0,4 кВ-ын КТПН тавьжээ. Худгийн КТПН6-д 400 квт чадалтай 10/0,4 кВ-ын трансформатор дахин суурилуулан 6 сард хүчдэлд залгаснаар 5 худаг ажиллаж байна. Шинэ байршилд гарч буй  цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд зориулан 10 тулгуур шинээр босгож, 5 тулгуурт гэрэлтүүлэг нэмлээ. Гэр хорооллын цахилгаангүй айл өрхийг цахилгаантай болгохоор 1 тэрбум нэг зуун сая төгрөгийн ажлыг 12 байршилд хийхээр төлөвлөж  байгаагаа танилцуулав.

Хотын Ерөнхий менежер Б.Бадрал дүүргүүд, инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудад  Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад анхаарах, үер усны аюулаас сэргийлэх, гэрэлтүүлэгт анхаарах, барилгын суурь ухах, зам талбай сэтлэх ажлыг наадмын үеэр хийлгэхгүй байх үүрэг өглөө.