Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Сувилахуйн тусламж үйлчилгээг оновчтой үзүүлэх арга зам” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

ikon.mn
2015 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын доктор Клифорд Монтань, Эрик Пэсл, Аймгийн ЭМГ, Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран Улаан-Уул, Рэнчинхүмбэ, Цагааннуур, Баянзүрх сумдын ЭМТ-үүдын ахлах сувилагч, багийн эмч, ээлжийн сувилагч 35 хүний сургалтыг 2015 оны 06 сарын 23,24-ны өдрүүдэд Баянзүрх сумын “Бошлой” хадны амралтын газар зохион байгуулж явуулав.

Тус сургалтын хүрээнд нутгийн иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэхэд бусдаас суралцаж,ахлах сувилагч, багийн эмч нарыг чадавхижуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, арга барил, тулгамдаж буй асуудал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, мэдээлэл солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааг оновчтой үзүүлэх арга замыг зааж хамтран суралцав.

Сургалтанд дархадын 4 сум онцлог брэнд үйл ажиллагаагаа сурталчилан харилцан мэдээлэл солилцож хамтын уялдаа холбоогоо сайжруулан ажилласан байна. АНУ-ын доктор Клифорд Монтань Заавал хэвшүүлэх 21 дадлын “Эрүүл зохистой хооллох дадал,Тамхинаас гарах арга, Живэх болон хөлдөлтийн үеийн яаралтай тусламж /дадлага ажил/, зөв хоололт, зэрэг хичээлүүдийг орон нутгийн онцлогт уялдуулан дадлага ажлыг хамтран зааж өгөв.

Багцийн тусламж үзүүлэхэд багийн эмчийн оролцоо, Баг, хамт олныг бүрдүүлэх арга зүй сэдэвт хичээлүүдийг ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга Б.Баяндалай, Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Ж.Нансалмаа нар хичээлүүдийг хамтран зааж багийн эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэн үр дүнг тооцон ажилласан байна. Мөн 2016 онд зохион байгуулах хичээлүүдийн саналыг сум тус бүрээс авч нэгтгэнэ АНУ-ын Монтань сургуулийн албанд хүргүүлж ажилласан байна.

Эх сурвалж: ЭМСЯ