Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

БНСВУ-ын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Монгол Улсад айлчлал хийж байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 7 сарын 3
www.ikon.mn
Зураг зураг

Монгол Улсын Хууль зүйн сайдын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Данг Ван Хиеү тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны долоодугаар сарын 01-05-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцов.

Мөн БНСВУ-ын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Данг Ван Хиеү тэргүүтэй төлөөлөгчид Хууль зүйн сайд Д.Дорлигжавд бараалхаж, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, ЦЕГ-ын дарга Р.Чингис болон ХСИС-ийн захирал С.Баатаржав  нартай тус тус уулзаж эрх зүйн салбар, хууль сахиулах байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Эх сурвалж: ХЗЯ