Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Таван толгойн ажлын хэсгийн дүгнэлт гарлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Таван толгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулахаар төлөвлөж буй “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төсөр замын суурь бүтэж барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ” болон бусад шаардлагатай асуудлыг судалж, дүгнэлт, шийдвэрийн төслийг бэлтгэн танилцуулсан байна.

Дүгнэлтийг бэлтгэх явцдаа шаардлагатай асуудлаар холбогдох төрийн байгууллага болон холбогдох компаниас лавлагаа, мэдээлэл авсан аж.
 
Мөн Таван толгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Л.Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 16 гишүүнээс Монгол Улсын сайд М.Энхсайханд асуулга тавьж хариулт авсан байна.

Эдгээр асуулгад хариулсан М.Энхсайхан сайдын хариулт нь албан ёсны нотлох баримт болох тул энэхүү санал, дүгнэлтэд эх сурвалж болгон авчээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн асуулга, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэй нэр бүхий гишүүдийн асуулга болон Монгол Улсын сайд М.Энхсайханы хариултыг бүрэн эхээр нь 90 хуудас бүхий Ажлын хэсгийн зургаадугаар сарын 22-ны дүгнэлтээс үзэх боломжтой.

Ажлын хэсгийн дүгнэлтийг ЭНД дарж татаж авна уу.