Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн зургаан насанд эрлийз морьдыг уралдуулахгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Үндэсний баяр наадмын зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос ХХААЯ, Морин спорт уяачдын холбоо, Хурдан морины салбар хорооны саналуудыг үндэслэн эрлийз морьдыг тусад нь уралдуудах шийдвэр гаргажээ.

Ингэхдээ шинэчлэн баталсан журмын дагуу сэрвээний өндрийг хэмжихээс гадна морины үүлдэрийг харгалзан үзэх аж.

Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар “Энэхүү журмыг хэрэгжүүлэн ажиллахад уяач, морь сонирхогчид хамтран ажиллахыг уриалж байна. Морины сэрвээний өндөр, үүлдэрийг тогтооход Үндэсний мал үржүүлгийн газар болон ХХААЯ-ны холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллана. Үндсэн зургаан насанд эрлийз морьдыг уралдуулахгүй. Энэ жил зуншлага маш муу байгаа, хуурайшилт ихтэй, өвс ногооны гарц муу байгаа. Тиймээс уяачид байгалийн хүчин зүйлсийг анхаарч бэлтгэлээ хангахыг анхааруулж байна” гэлээ.

Долоодугаар сарын 13-нд буюу Уяачдын наадмаар эрлийз моридын уралдаан болох бөгөөд гурван насанд уралдуулах аж.

  • Азарга 140 см
  • Их нас 141 см
  • Хязаалан 137 см
  • Шүдлэн 132 см
  • Даага 127 см сэрвээний өндэртэй морьдыг эрлийз гэж үзэх юм байна.

Хурдан морины уралдаан: 

Хязаалан, шүдлэн долоодугаар сарын 10-нд
Азарга, их нас 11-нд                                                                            
Соёолон, дааганы уралдаан 12-нд                                                                           
Мөн хос морьдын уралдааны долоодугаар сарын 10-нд болох юм байна.