Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Куба, АНУ-ын харилцаа сайжирсаар байна

Б.Даваахүү
2015 оны 7 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

Дипломат харилцаа нь тасалдаж, хагас зууны турш сөргөлдөөнтэй байж ирсэн АНУ, Куба улсын харилцаа сэргэх үндэс суурь өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн тавигдаж эхэлсэн билээ. Энэ ч утгаараа олон улсын анхаарлын төвд байх болсон юм. 

Хоёр улсын харилцаанд түүхэн өөрчлөлт гарсанаар АНУ ч өмнөх улс төрийн бодлогуудаа эргэн харж, хоёр улсын харилцаа тасарснаас хойших анхны дээд хэмжээний уулзалтыг Обама болон Кубын Ерөнхийлөгч Раул Кастро энэ оны дөрөвдүгээр сард хийсэн байдаг. Үүгээр зогсохгүй терроризмыг ивээн тэтгэгч улсуудын жагсаалтаас Кубыг энэ оны тавдугаар сард хассан гээд АНУ, Куба хоёр улсын харилцаанд томоохон эргэлт гарч байгаа юм.

Харин олон улсын хамгийн их сонирхож буй Элчин сайдын яамдыг хэзээ байгуулах нь эдүгээг хүртэл тодорхойгүй байсан бол хоёр улсын Төрийн тэргүүнүүд тохиролцоонд хүрч, Кубын Элчин сайдын яам энэ сарын 20-нд Вашингтон хотноо нээгдэхээр болсон тухай Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдлээ. Ийнхүү 54 жилийн дараа Кубын Засгийн газар болон ард түмэнтэй харилцаагаа хэвийн болгоход чиглэсэн “түүхэн алхам”-ыг хийж байна.

Өнгөрөгч Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Кубын төрийн тэргүүн Рауль Кастро нар хувийн захидал солилцож, энэ сарын 20-ны өдөр АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си, Кубын нийслэл Гавана хотуудад хоёр улсын Элчин сайдын яамыг дахин нээх тохиролцоонд хүрчээ.

Рауль Кастрогийн хувьд Б.Обама Ерөнхийлөгчид илгээсэн хувийн захидалдаа хоёр орны ард иргэд болон Засгийн газар нэг нэгийгээ хуудсыг сөхвөл, хоёр улсын харилцаа Кубын хувьсгалаас хоёр жилийн дараа буюу 1961 онд тасарчээ. 

Кубын хувьсгалын толгойлогч Фидель Кастрогийн авч хэрэгжүүлсэн бодлогоор АНУ-ын иргэдийн эзэмшиж байсан чихрийн нишингийн талбай, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг хураан авч, үндэсний баялаг болгон зарласны улмаас 1961 онд дипломат харилцаагаа тасалж байсан түүхтэй. Харин үүний хариуд АНУ эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлснээр 1962 онд хоёр орны харилцаа эцэстээ тултал мууджээ.

Зураг