Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ялааны сексийг судалж байна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Жимсний ялаа (fruit fly) гэгддэг ялааны төрөл зүйл нь шавьжны ертөнц дотроо хамгийн үржил сайтай нь гэнэ.

Эмэгчин нь нэг удаагийн төрөлтөөрөө 500 орчим өндөг гаргадаг.

Тэгвэл Корнеллийн Их сургуулийн эрдэмтэд эр эм хоёр ялааг ид үржлийн ажлаа хийж байх үед нь шингэн нитрогений тусламжтай огцом хөлдөөж, хамгийн орчин үеийн 3 хэмжээст сканнераар зургийг нь буулгаж авчээ.

Уг сканнерийн нарийвчлал нь хүний үсний ширхэгийг 15 хуваасны нэгтэй тэнцэх чадвартай юм байна.

Ингэснээрээ эрдэмтэд үржлийн ажлын өмнөх болон дунд үед эмэгчингийн биед ямар үзэгдэл явагдаж байгааг дэлгэрэнгүй харах боломжтой болжээ.

Үүний үр дүнд бусад амьтад, бүр хүний ч биед явагддаг үйл явцыг ойлгоход хэрэгтэй судалгаа болох гэнэ.

Эмэгчин ялааны дотор эд эрхтэн

 

Эх сурвалж: Popular Science