Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Ил тод Улаанбаатар академи”-Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай А/567 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авлигын эсрэг сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, нийгэмд үйлчлэх зорилго бүхий нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи”-Зөвлөлдөх ардчиллын танхимыг байгууллаа.
Тус танхимын даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана. Академийн үндсэн чиглэл нь,
Зөвлөлдөх ардчиллын танхимын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авлигын эсрэг Олон нийтийн зөвлөлд танилцуулах, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Бодлого хариуцсан нарийн бичгийн дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.