Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмаар ЕС ХОНОГ АМРАХГҮЙ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Баяр наадмын дараагийн өдрүүд буюу долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийн ажлын өдрүүдийг амралтын өдрүүдэд шилжүүлэхгүй байх шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. 

Тиймээс долоодугаар сарын 11-15-ны баярын өдрүүдэд бүх нийтээр амраад 16, 17-ны өдрүүдэд төрийн байгууллагын ажил үйлчилгээ хэвийн журмаар үргэлжлэх юм байна. 

Үндэсний их баяр наадмын өдрүүдийн амралтын асуудлыг Засгийн газраас хэлэлцээд долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг урагшлуулж долоодугаар сарын 4, 5-нд болгоно гэх мэдээлэл цацагдаад байсныг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр үгүйсгэлээ. 

Ня Да Мя Лх Пү Ба Бя
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31