Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын эртний өвөг Хүннү нар болохыг палеогенетикийн аргаар тогтоожээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 6 сарын 16
iKon.MN
 

Монгол-Францын судлаачид Монголчуудын эртний өвөг Хүннү нар болохыг палеогенетикийн аргаар тогтоожээ. Энэ талаар өнөөдөр БСШУЯ-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. 

1994-1999 онд Монгол-Францын археологичид Эгийн голын хөндийд УЦС баригдах талбайг чөлөөлөх зорилгоор олон дурсгалыг малтсаны дотор Хүннүгийн бүтэн оршуулгын газрыг анх удаа малтаж дуусгасан байдаг.

Энэ талаар БСШУ-ны дэд сайд Б.Тулга “Монголчуудын эртний өвөг Хүннү нар болохыг палеогенетик буюу эртний удамшил судлалын орчин үеийн аргаар тогтоож, шинжлэх ухааны томоохон дүгнэлт хийсэн.

Судлаачид энэ дүгнэлтээ улам баталгаажуулахын тулд Архангай аймгийн нутагт Хүннүгийн өөр нэгэн оршуулгын газарт томоохон хэмжээний малтлага хийж байгаа” гэдгийг онцоллоо.