Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хот бохир усанд "живэх" нь

Ч.Мөнхзул
2015 оны 5 сарын 28
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Хот даяар өнгөрсөн Ням гарагийн өглөө цахилгаан тасарч нэлээд сандаргасан. Ус хангамжийн салбарт үүнтэй адил гамшиг тохиолдоход ойрхон байна.

Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал ихсэж, ус хүлээн авч, бохирыг нь бактериар задалж, цэвэршүүлдэг аэротенк буюу биологи цэвэрлэгээний байгууламж нь цөмөрч муудан нурахад бэлэн болсон гэнэ.

Барилгажилт эрчимжихийн зэрэгцээ ноос, ноолуур, арьс шир боловсруулах, мах, сүүний үйлдвэр, машин угаалгын газруудаас бохирдсон ус их ирж байгаа нь тус байгууллагын ачааллыг өдрөөс өдөрт нэмсээр буй тул аргагүй юм. Ийм шалтгаанаас үүдэж тус байгууламж ачааллаа дийлэхээ больж, нийслэлийнхэн бохир усанд “живж” мэдэх нь.

Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд, тухайн үед нийслэл 600,000 орчим хүн амтай байхад байгуулсан. Тэр үеийг одоогийнхтой харьцуулахад хүн ам нь хоёр дахин нэмэгдэж, цөөнгүй үйлдвэр ашиглалтад оруулчихаад байгаа юм.

Одоогоор хоногт 170,000 шоо метр бохир усыг 65 хувь цэвэршүүлж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд гадаадын олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бага зэргийн засвар хийж ирсэн. Гэсэн ч маш их усан дотор байрладаг учраас дорвитой “янзалж” чадалгүй байсаар өдий хүрсэн аж.

Өөрөөр хэлбэл, цэвэрлэх байгууламжийг нэг өдөр ч зогсоох боломжгүй тул засаж амжихгүй байсаар бетон, төмөр, модон хийцийнх нь нэлээд хэсэг эвдрээд буй гэнэ.

Цэвэрлэх байгууламжийг нэг өдөр ч зогсоох боломжгүй тул засаж амжихгүй байсаар бетон, төмөр, модон хийцийнх нь нэлээд хэсэг эвдрээд буй гэнэ.

Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “Өнгөрсөн жил борооны улирал эхэлж, хөрсний ус нэмэгдсэн үед Төв цэвэрлэх байгууламж өдөрт 190,000 шоо метр ус цэвэршүүлж байсан. Энэ нь хэвийн үеэс 40.000 шоо метрээр илүү гэсэн үг.

Борооны улирал эхэлж байна. Үүнээс өмнө гурав хоногт амжиж аэротенк, анхдагч тунгаагуурын бетон хийцийг яаралтай засахгүй бол болохгүй нь. Засвар хийх гурав хоногт Улаанбаатар хотын иргэдийн ундны усыг хязгаарлах юм уу, ирж байгаа усыг цэвэрлэлгүйгээр шууд Туул голд нийлүүлэх л арга байна.

Цэвэрлэхгүй асгана гэвэл гурав хоногт 420,000 шоо метр бохир усыг шууд Туул голд асгах болчихоод байгаа юм. Засгийн газарт, шийдвэр гаргах түвшний бусад байгууллагад энэ хүсэлтийг яаралтай хүргэх шаардлагатай болчихлоо.

Цаашлаад шинэ байгууламж барих асуудлыг нэн даруй шийдэх ёстой. Шинээр барихад 5-6 жил шаардлагатай. Шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалт олох хугацааг нэмбэл 7-8 жил үргэлжилнэ. Гэтэл энэ хугацааг хүлээлгүй одоогийн байгууламж нурж магадгүй. УИХ, Засгийн газар Таван Толгой, Оюу толгойн асуудлыг түлхүү ярьж байна.

Ундны усны асуудал ч хурцаар тавигдана. 

Гэтэл ар хударгаар нь аж ахуйн шинжтэй ийм асуудал үүслээ. Ундны усны асуудал ч хурцаар тавигдана. 2020 он гэхэд ундны ус хүрэлцэхгүй болно. Шийдвэр гаргагч байгууллагуудаас энэ талаар ямар нэгэн чиглэл. өгөх болов уу гэж найдаж байна” гэсэн юм”.

Ус сувгийн удирдах газрынхан засвар хийх хугацаанд байгууламжаа шалгаж үзээд цаашид өөр ямар ноцтой байдал үүсэж болзошгүйг ч тодруулах шаардлагатай юм байна.

Тус байгууллага хэдийгээр алдагдалтай ажилладаг ч энэ удаагийн засварын хөрөнгийг өөрсдөө гаргахаар төлөвлөсөн бөгөөд ойролцоогоор 40 орчим сая төгрөг зарцуулна гэж тооцож буй гэнэ.

Зураг