Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

“ОЮУТНЫ ХАВАР 2015” болно

С.Бадрал, iKon.mn
2015 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монголд анх удаа 47 их, дээд сургуулийн 10,000 гаруй оюутан урлагаар нэгдэх гэж байна. 

“Оюутны хавар-2015” нэгдсэн өдөрлөгийг МИДС Консерциум, СУИС зохион байгуулж байгаа аж.

Их дээд сургуулиудын 2015-2016 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх үйл ажиллагааг дэмжих,  ЕБС-ийн 12-р ангийн төгсөгчдөд нэгдсэн мэдээллийг нэг цэгээс хүргэх, тэдэнд мэргэжилээ сонгоход туслах, их дээд сургуулиудын оюутнуудад ажлын түр болон байнгын ажлын байрыг санал болгох, бүртгүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

47 их, дээд сургуулийн шилдэг авъяаслаг, оюутнуудын нэгдсэн тоглолт зохион байгуулагдах юм байна.