Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

О.Шүрэнчимэг: Би хоёр жил гаруй түрээсийн байранд амьдарлаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 5 сарын 27
iKon.MN
 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгын компанитай гэрээ хийж хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны зарим иргэд 2013 онд “Цэлмэг Ази” ХХК-тай гэрээ хийж, хашаа байшингаа суллаж өгчээ.
Тэдний газар дээр орон сууц барьж өгнө гэж амласан боловч одоо болтол баригдаагүй байгаа аж. 

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Дамбадаржаагийн 23-23 тоотод оршин суудаг байсан иргэн О.Шүрэнчимэг, тус хорооны иргэн Д.Цэрэндэжид нар хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

 

Иргэн О.Шүрэнчимэг “Би 2013 онд гэрээний дагуу нэг өрөө байр хоёр, гучин сая төгрөг авахаар тохиролцсон. Уван цуван явсаар байгаад 30.5 саяыг нь авсан.

Би хоёр жилийн турш түрээсийн байранд амьдарлаа. Энэ бүх зардлыг би хувиасаа гаргаж ирсэн. Тус компанийнхантай холбогдоход хөрөнгө оруулалт байхгүй гэдэг. 

Уг нь манай дүү Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газрын дарга Ш.Ганхуягтай уулзаж байсан. Ингээд 2015 оны тавдугаар сарын 5-ны дотор бүх төлбөр тооцоог дуусгана гэсэн албан тоот өгсөн байгаа. Гэсэн хэдий ч одоо болтол төлбөр тооцоо дуусаагүй байна” гэв.