Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 5 сарын 27
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

ХАВДАР буюу ХАВ ДАРСАН ХИЛЭН

НАЙДВАР ХАМГИЙН СҮҮЛД БӨХДӨГ

Хөгшин хүн үхэхээрээ айлгах нь элбэг. Харин тэр үхэл гэгч хажууханд нь ирснийг мэдэхээрээ хүн гэдэг амьтан өнөөхийг тийм ч амархан хүлээн зөвшөөрч чаддаггүй бололтой. Ямар ч саад бэрхшээлтэй нүүр учруулсан бай, хэчнээн олон удаа өөрөөр нь элэглэн тохуурхлаа гээд үнэндээ эцэст нь амьдралд хайртай байх шалтгаан хүмүүст үлддэг л хойно. Нээрээ бид амьдралд хэчнээн хайртай юм бэ.

Элэгний хорт хавдартай, дал гаруй насны эмэгтэй охиноороо түшүүлэн эмчийн өрөөнөөс нүд дүүрэн нулимстай гарч ирэв. Хавдар нь хэт хожуу үедээ оношлогдож, ХСҮТ-д элэгний суваг боох, түлэх эмчилгээ хийлгэсэн ч энэ удаагийн эмчийн үзлэгээр дахин өөр газруудад үсэрхийлсэн гэдэг хариу сонсчээ. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат энэ эмээгийн хувьд одоо үндсэндээ шинж тэмдгийн буюу хөнгөвчлөх эмчилгээнээс өөр арга зам үлдээгүй аж. Хэзээ ч төсөөлөөгүй муу мэдээгээ сонссон эмээгийн горьдлого гэхдээ бүрэн тасарсангүй.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Утсан хүүхэлдэй ба ЗОЛИОС

Засгийн газрын Хэрэг эрхлэх 1 газрын дэд дарга асан Г.Дэнзэн эдүгээ ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулагдаж буй. АТГ-ынхан энэ сарын 21-нд түүнийг баривчилсан юм.

Ийм ажиллагаа явуулахдаа гэрт нь дайран орж, эхнэр хүүхдийг нь уйлуулсан тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрнө. Яг энэ хэсэг нь 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны шөнө болсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явцыг сануулав. Гэвч Г.Дэнзэн бол төрийн албанд хэдхэн жил ажилласан, 27-хон настай залуу.

Тиймээс ийм ажиллагаа болох гэж буйг Ерөнхийлөгч асан шиг түрүүлж мэдээд хэвлэлийнхнийг дуудаж, нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх сүйхээ, санаа, туршлага дутжээ. Бас нэр хүндийн хувьд Н.Энхбаяртай зүйрлэхээргүй “шалихгүй” нэгэн. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Зургаан сарын дараа микронуудыг ОРОН НУТГИЙН ТЭЭВЭРТ ЯВУУЛАХГҮЙ

Дарханд нэг цагийн дотор хүргэж өгнө гэх нь холгүй юм ярьдаг болж. Улаанбаатараас 230 км зайтай тус аймаг руу ганц цагийн дотор “нисээд” очих юм гэнэ. Энэ үлгэрт итгэсэн хүмүүс хол замд гарахдаа хувийн унаа, микро автобусыг илүүд үзэх болсон байна. 

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд тохирсон зориулалтын автобусаар зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, иргэд хол газрыг богино хугацаанд туулах хүсэлтэй байна. 

Мэдээж хэн ч зорьсон газартаа хурдан хүрэхийг л хүснэ. Би ч мөн адил хөдөө байдаг аав ээждээ очихдоо автобусанд найман цаг “налайж” явахаас илүү хурдан шуурхайгаар нь суудлын машин аль эсвэл микрог сонгодог. Гэхдээ яарвал даарна гэдэг шиг хол замд найдвартай унаа л “чулуу” болдгийг орон нутагт гарч буй ослоос харж болох юм.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

 

Зураг