Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын Залуучуудын яриа хэлэлцээрт Монгол залуус оролцоно

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Залуучуудын Ассамблейгаас 2001 оноос хойш жил бүр  зохион байгуулж буй Олон Улсын Залуучуудын Яриа Хэлэлцээр ирэх сарын 22-24-ний хооронд Малайзын Мелака хотноо “Залуучууд ба Зэвсэгт Мөргөлдөөн: Айдасгүй Илэрхийлж, Аюул Заналгүй Хөгжье” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү арга хэмжээг  Дэлхийн Залуучуудын Ассамблей, Мелакагийн Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Малайзын Залуучуудын Зөвлөл, Малайзын Залуучууд болон Спортын Яамтай хамтран зохион байгуулж байгаа аж. ХV Олон Улсын Залуучуудын Яриа Хэлэлцээрт  80 гаруй улс орны 200 төлөөлөгч оролцох бөгөөд  залуучууд, залуу удирдагчид хуран цугларч залуучуудад тулгамдаж буй тодорхой асуудлын талаар хэлэлцэх юм. 

Уг олон Залуучуудын яриа хэлэлцээрт Үндэсний Залуучуудын байгууллагууд, Залуучуудын асуудал эрхэлсэн яам, Батлан хамгаалахын яам, Зэвсэглэлээр үл хөөцөлдөх энх тайваны байгууллага болон олон улсын байгууллагуудын 18-35 насны төлөөлөгчид оролцох бүрэн боломжтой гэнэ. Монголын талаас 20 гаруй залуу оролцох бөгөөд эдгээр залуучуудын бүртгэл тавдугаар сарын 29-ний Баасан гараг хүртэл Монголын Залуучуудын холбоон дээр явагдах юм​ байна.