Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хэл дээр ашиглах Samsung-ийн гар утсыг албан ёсны борлуулагчид худалдаалж байна

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 5 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Монголд “Samsung” брэндийн гар утсыг  албан ёсны эрхтэйгээр борлуулаад багагүй хугацаа  өнгөрчээ. Албан ёсны борлуулагчаас авах нь бүтээгдэхүүний найдвартай байдал, баталгаат хугацаанд асуудал гарахгүй давуу талтайг бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн.

Тодруулбал, Samsung-н албан ёсны оригинал утас орчин үеийн дэвшилтэт үйлдвэрт угсарч, үйлдвэрлэдэг бөгөөд чанар стандартын олон шат дамжлагаар тэнцсэний дараа хэрэглэгчийн гарт хүрдэг учраас бүтээгдэхүүний найдвартай байдал, баталгаат хугацаанд асуудал гарахгүй гэсэн үг.

Тэгвэл энэ удаад албан ёсны борлуулагчаас авсан гар утас  өөр ямар давуу талтай болохыг онцолж байна.

Samsung-ийн албан ёсны эрхтэй оригинал утасны  ялгарах хамгийн гол давуу тал нь танд эх хэл дээрээ буюу Монгол хэл дээр утсаа ашиглах боломжийг олгож байна.

Утсаа анх асаахад ашиглах хэлний сонголт гарч ирэх бөгөөд Та Монгол хэлийг сонгон, ашиглах боломжтой. Өмнө нь хэлний тохиргоогүй үед крилл үсгээр бичихийн тулд нэмэлт аппликэйшн татаж авах, эсвэл гадаад хэлийг ашигладаг байсан бол одоо эх хэл дээрээ Samsung-ийн утсыг ашиглах боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл Samsung-аас үйлдвэрлэн гаргаж буй сүүлийн үеийн бүх төрлийн ухаалаг утаснууд Монгол хэлтэй мөн Монгол гартай (keyboard) болсон байна.

Ингээд албан ёсны эрхтэй, оригинал утсыг хэрхэн таньж авах талаар мэдээллийг хүргэе.

  • Хамгийн түрүүнд Та Samsung-н утсыг худалдан авахдаа хайрцаг, боодлыг харах хэрэгтэй. Түүнээс гадна савлагаанд байгаа зүйлсийг нэг бүрчлэн бүртгэж анхаараарай.
  • Мэдээж хайрцгийг задлаагүй, лацтай байх ёстой.
  • Хайрцаг дээр 1 жилийн баталгааны энэхүү лого байгаа эсэхийг харах (Samsung-н үйлдвэрээс гарахдаа аль оронд зориулж үйлдвэрлэснийг нь баталгаажуулсан лого бөгөөд анзаарч харвал Mongolia /Монголия гэсэн бичиг бий)
  • Хайрцагыг нээж харвал утасны нүүр болон ар талд гялгар хуулга наалттай байна. Нүүрэн талын хуулга дээр 1 жилийн баталгааны логог мөн хэвлэсэн.
  • Утасны дагалдах хэрэгслүүд болон цэнэглэгч адаптар, кабель, чихэвч тус бүр үйлдвэрийн савлагаатай буюу гялгар хуулганд ороосон байна.
  • Утасны гарын авлага (Quick start Guide) болон баталгааны хуудас ч хайрцагт бий.
  • Баталгааны хуудсыг утас борлуулагч танд бөглөж өгнө. Та Samsung-н албан ёсны засварын төвүүдээр үйлчлүүлэх бол энэхүү баталгааны хуудсаа авчирч үзүүлэхэд хангалттай.

Ингээд албан ёсны эрхтэйгээр Samsung-н гар утас борлуулдаг газруудыг танилцуулж байна.

  • Samsung Mobile shop (Скай Теди төвийн 1 давхарт)
  • Юнителийн салбарууд;
  • Мобикомын салбарууд;
  • Скайтелын салбарууд;
  • Next-н салбарууд;
  • TEDY төвийн 2-р давхарт:
  • 02-р павилионы 3, 5-р лангуу,
  • 03-р павилионы 2-р лангуу,
  • 04-р павилионы 5-р лангуу,
  • 05-р павилионы 8-р лангуу,
  • 12-р павилионы 6, 7, 10-р лангуу,
  • 13-р павилионы 5-р лангуу,
  • 21-р павилионы 5-р лангуу,
  • 22-р павилион,
  • 25-р павилионы 10-р лангуу.

Харин албан ёсны эрхтэй засварын төвүүд УИД-ийн баруун талд Алтай центр, 1 давхар, Теди төв, 1 давхарт тус тус ажиллаж байна.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.