Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

БНЧУ-д ял эдэлж байгаа Монгол иргэдээ эргэжээ

ГХЯ
2015 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Гадаад хэргийн яамны Прага дахь ЭСЯ-наас Чех Улсын хорих ангиудад ял эдэлж байгаа иргэдээ эргэж, консулын уулзалт хийсэн байна. 

2015 оны тавдугаар сарын байдлаар манай улсын гурван иргэн ял эдэлж, нэг иргэний хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм.

Эдгээрээс хүний амь бүрэлгэсэн хэргээр нэг хүн, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр хоёр хүн хоригдож байгаа бөгөөд нэг хүн хар тамхи зөөвөрлөсөн хэргээр мөрдөн байцаалтын явцдаа байна. 

Консулын уулзалтын үеэр хорих ял эдэлж буй иргэдийн нөхцөл байдлын талаар тодруулахад хорих ангийн удирдлага, харгалзагч нараас болон бусад хоригдлуудын зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлдэггүй, хэвийн нөхцөлд ялаа эдэлж байгаа тухай ярьжээ.

Ял эдэлж байгаа гурван иргэд бүгд нэгдүгээр зэргийн хүмүүжигч гэсэн үнэлгээтэй байгаа нь тэднийг хорих анги дотроо ажил хийх болон хугацаанаасаа өмнө суллагдахад дөхөм болдог байна.

Консулын уулзалтын үеэр ял эдэлж буй иргэдэд тус бүр 40 ам.доллартай тэнцэх мөнгөн тусламж үзүүлсэн байна.