Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болдбаатар "Эрдэнэт"-д очих уу?

М.Цэцэг
2015 оны 5 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Засгийн газрын уржигдрын хуралдаанаар Б.Болдбаатарыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ. Хэдий өөрийн хүсэлтээр гэж байгаа ч цаана учир шалтгаан байсан бололтой. 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг хоёр долоо хоногийн өмнө “Сайдын цаг” уулзалтад оролцох үеэр тус яамны ажил Төрийн нарийн бичгийн даргын асуудлаас болоод гацаж байна, сайдтайгаа таарамжгүй харьцаатай гэх мэдээллийн талаар хэвлэлийнхэн лавлаж байв. 

Тэгэхэд салбарын сайд нь “Төрийн нарийн бичгийн дарга бид хоёр таарахгүй байгаа юм биш. Би Болдбаатартай олон жилийн өмнөөс танил. Төрийн албаны зөвлөлөөс манай яамны Төрийн нарийн бичгийн даргыг хууль зөрчин томилсон учраас эрхзүйн чадамжгүй гэдэг албан бичгийг Засгийн газарт өгсөн юм билээ.

Энэ утгаараа зарим тушаал, шийдвэр гаргахад хүндрэлтэй асуудал үүсч байгаа зүйл бий. Боломжоороо зохицуулж байна. Удахгүй энэ асуудал шийдэгдэх байх” гэж байв.

Сайдын ярьсан зүйл удалгүй шийдэгдлээ. Төрийн албаны зөвлөлөөс оруулсан асуудал Засгийн газарт олон бий. Тэр болгоныг барьж авч шийддэггүй уддаг ч яагаад Б.Болдбаатарыг хүсэлтээр нь хурдхан чөлөөлөв. Тэрбээр Ардчилсан намын гишүүн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболдын фракцынх. 

Ийм том татаастай ч суудлаасаа амархан бууж байгаа нь АН-ын удирдлагууд болоод олон бүлэглэлийн талцлыг илтгэж байна.

Хэрэв Б.Болдбаатар өөр талыг баримтлагч байсан бол ажил дээрээ гүрийх байсан, Төрийн албаны зөвлөлөөс хэдэн удаа бичиг ирсэн ч Засгийн газар тоохгүй өнгөрч болох байлаа. Энэ бол АН-ын бүлэг, фракцын зөрчил нэгэн яамны Төрийн нарийн бичгийн суудлаар үргэлжилж буйн жишээ.

Энд бас нэг хачирхалтай мэдээлэл байгаа нь Б.Болдбаатар “Эрдэнэт” үйлдвэрт удирдах ажилтнаар очихоор болсон учраас яамнаас явж байгаа гэх. Үнэний ортой бол яамны зөөлөн суудлаас буугаагүй байхдаа түүнээс тухтай албанд дараагийнхаа ажлыг олчихсон л эр юм.

Зураг