Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын хугацаа дууссан ч нөхөж вакцин хийнэ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын хэмжээнд  тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163,216 хүүхэд хамрагдаж,  93.4 хувьтай хамралтын мэдээ гараад байна.

Улаанбурхан өвчний  нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн  хугацаа өчигдөр дууссан ч  нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас  хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулна.

Улсын хэмжээнд нийт хамрагдах хүүхдийн 80 хувь нь вакцин хийлгээд байгаа аж.