Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ын Жони Айв тушаал дэвшив

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Apple корпорацийн ерөнхий дизайнер Жони Айв шинэ албан тушаалд дэвшжээ.

iPhone, iPad-ын гадаад харагдах хэлбэр, материалыг шийддэг байсан энэ эрхэм одоо CDO (Chief Design Officer) хэмээх албан тушаалд шилжиж Apple-ын бүх дизайны асуудлыг хариуцдаг боллоо.

Ажилтнууддаа гаргасан мэдэгдэлд Тим Кук “Жони бол өөрийнхөө цаг үеийн хамгийн авьяаслаг, гарамгай дизайнеруудын нэг бөгөөд 5,000 орчим дизайны патент эзэмшдэг хүн юм. Түүний шинэ үүрэг нь Apple-д өнөөг хүртэл хийсээр ирсэн ажлынх нь тусгал байх болно” гэжээ.

Өнөөг хүртэл тэр Apple-ын бүх бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийц, мөн програм хангамжийн дизайныг хариуцаж байв.

Харин одоо тэр Apple-ийн эзэнт гүрний бусад хэсгүүдэд дизайнерын туршлагаа зориулна. Тухайлбал Apple-ын дэлгүүрүүд, бүтээгдэхүүний хайрцаг савлагаа, бас 2017 онд нээгдэх аварга том оффисийн байрны дизайныг гаргахад оролцоно.

Жони шинэ оффисийн өндөр намын түвшнээ нэг товчоор удирдаж болдог ажлын ширээний талаар саяхан The Telegraph сонинд ярьсан байна. Эндээс харвал тэр дотоод тохижилт, хийц гээд бүх ажилд нь оролцох бололтой.

Харин Жонигийн зарим өдөр тутмын ажлыг өөр хоёр дизайнер хүлээж авч байгаа юм. Тодруулбал, Ричард Ховарт үйлдвэрлэлийн дизайн эрхэлсэн захирлаар томилогдож Алан Дайе User Interface хариуцахаар болжээ.

Эдгээр өөрчлөлтүүд ирэх долдугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр болох юм байна.

 

Эх сурвалж: Fortune