Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын сошиал ертөнцийн од 10 жилийн ял авч магадгүй

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хятадын сошиал ертөнцийн од 23 настай Гуо Мей хууль бус мөрийтэй тоглоом удаа дараа зохион байгуулсан хэргээр 10 жилийн хорих ял авч магадгүй болсон тухай Синхуа агентлагаас мэдээллээ. 

Гуо Мей нь өнгөрсөн жил Хятадын Твиттер хувилбар болох Weibo дээр өөрийн эд баялаг, тансаг амьдралаа олонд дэлгэдэг байжээ. Тухайлбал тансаг усны хувцас, ламборгини машин, үнэтэй брэндийн цүнхний зургуудаа нийтэлсэн аж.

Гуо Мейгийн Weibo ойролцоогоор хоёр сая дагагчтай юм байна. Түүний баян тансаг амьдралын тухай дагагчид нь цагдаад хандсанаар шалгагдаж эхэлсэн гэнэ.

Учир нь Гуо Мейгийн эрхэлдэг ажил нь Хятадын Улаан Загалмайн нийгэмлэгийн ерөнхий менежер бөгөөд сайн дурын ажил эрхэлдэг хүн хэрхэн их хэмжээний мөнгөтэй болсон нь хүмүүст хардлага төрүүлжээ.

Эцэст нь прокурор түүнийг хууль бус аргаар мөнгө олж байсныг мэдэгдсэн бөгөөд шүүхээс ийм шийдвэр гаргаж болзошгүй байгаа юм. 

 

Эх сурвалж: CNN