Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдүүлгийн зөрчилтэй 28 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Авлигатай Тэмцэх Газар нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтнууд болон хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг.

Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэний гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгадаг бөгөөд 2015 он гарсаар Нийгмийн Даатгалын Ерөнхий газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Монголбанк болон Увс, Говь-Алтай аймгийн холбогдох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.

Хяналт шалгалтаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нь албан бичиг хүргүүлснээр зөрчил гаргасан нийт 28 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулсан байна

Эх сурвалж: АТГ