Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүүгийн төрсөн өдөрт хэн ч ирсэнгүй. Гэвч…

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN

Хүүгийн нэрийг Гленн Буратти гэдэг. Зургаан настай хүү аутизм өвчтэй.

Саяхан энэ хүүгийн төрсөн өдөр болоход түүний урилгыг хүлээж авсан 16 хүнээс ганц нь ч ирээгүй байна.

 

Орон нутгийн Фэйсбүүк группт түүний ээж: “Хүүгийнхээ төлөө миний зүрх өвдөж байна. Бид түүний ангийнхныг бүгдийг урьсан ч бүгд ирэх боломжгүй гэлээ” хэмээн бичжээ.

Үүний дараа тэр дороо 15 хүн хүүд баяр хүргэхээр цугларсан гэнэ. Тэднээр ч зогссонгүй.

 

Хүүгийн гэрт гал сөнөөгчид, цагдаагийнхан иржээ.

 

Бас бэлэгтэй!

 

Тэд бүгд Гленнтэй супер од мэт харьцаж байлаа.

 

Хүүгийн эцэг: “хөршүүд маань цонхны цаанаас бүгд харж зогссон гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

“цагдаагийнхан, галынхан бидэнд ийм зүйл хийсэн гэдэгт итгэхийн аргагүй” гэж тэр хэллээ.

 

Энэ төрсөн өдрөө Гленн хүү удаан хугацаанд мартахгүй байх.

 

Интернэт бол зовлонгоос ангижруулагч биш. Гэхдээ заримдаа тэр чамд туслах цаг ирдэг юм.

 

 

Эх сурвалж: Buzzfeed