Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 5 сарын 22
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Шүүмжлэхээ түр мартъя, ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Эдийн засаг хэмээн гурвантаа давтаж, ажиллах зорилгоо тодорхойлсон шийдлийн Засгийн газрын нэг тулах салбар нь аж үйлдвэр. “Эрдэнэт” мэтийн ганц хоёр томоохон үйлдвэрээ “сааж” удаан амьдрах хэцүү.

Тиймээс жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлж, аль болох л түүхий эдээ боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортоос хараат амьдралдаа цэг тавих нь манай улсын зорилго. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч ийм зорилго тавьсан. Тиймээс Н.Алтанхуягийн танхим 2013 онд Экспортыг дэмжих хөтөлбөр баталсан юм. 

Экспортын орлогыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны бүтцийн зохистой байдлыг хангах, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой. Энэ хүрээнд 888 төслийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж, хэрэгжүүлж буйг уншигчид мэдэж буй. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Хөвсгөлд тавигдах төмөр зам ба ХОЙД ХӨРШИЙН АШИГ СОНИРХОЛ

Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх сайхан мэдээтэй зэрэгцээд Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нааштай шийдэгдэх хүлээлт үүсээд байна.

УИХ-ын ажлын хэсгийнхэн, зүүн чиглэлийн төмөр зам буюу Таван Толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан- Эрээнцав чиглэлийн суурь бүтцийг Таван Толгой-Гашуун сухайтын чиглэлийнхтэй хамтад нь шийдэх, энэ хоёр чиглэлийн төмөр замыг барьж дуусгах нөхцөлөөр санхүүжилтийн хэлбэрийг тохирох, төлбөрийг нүүрсээр хийх зэргээр хөрөнгө оруулагч консорциумтай тохирох үүргийг Засгийн газарт өгөхөөр шийдвэрлэжээ.

Одоогоор эцэслээгүй ч, ажлын хэсгийнхний санал дүгнэлтийг хүлээж байсан УИХ болон ард түмний хувьд энэ мэдээлэл найдвар төрүүлээд байна. Таван жил гацсан Таван Толгойн ордыг ашиглах шийдвэр гарсан тохиолдолд нэгэнт цариг нь батлагдсан төмөр замын асуудалд дахин гацаа үүсэх шалтгаан байхгүй болно.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

НИНА МАЗУР: АВЬЯАС бол ҮЙЛИЙН ҮРИЙН АЧАА

“Гэгээн Муза” наадмын ганц хүний жүжгийн төрлийн шүүгч, ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театрын их сургуулийн моно драмын форумын дэд ерөнхийлөгч Нина Мазуртай ярилцлаа.

-Монголд анх удаа ирж байна уу?

-Тийм ээ. Энэ жил Монголд айлчилсан маань миний амьдралд тохиосон томоохон үйл явдлуудын нэг боллоо. Өмнө нь танай улсын тухай их уншиж байсан. Монголын түүх, цаашдын ирээдүйд баттай итгэж, хүндэтгэдэг. Дахин ирнэ гэдэгтээ ч итгэж байна. “Гэгээн Муза” наадмын тухай сэтгэгдлээсээ хуваалцмаар санагдлаа.

Зохион байгуулалт өндөр түвшинд байгааг юун түрүүнд онцолъё. Энэ наадмын ерөнхий зохион байгуулагч С.Сарантуяа үнэхээр чадварлаг удирдагч, түүний бүрд үүлсэн зохион байгуулах баг ч бас мундаг юм байна. Ганц хүний жүжгийн төрлийг шүүхэд бэрхшээл тулгарна гэдэг нь шууд мэдрэгдэж байна. Энэ наадамд оролцож буй жүжигчид хүмүүний нигүүлсэх сэтгэлийн тухай гүн ухааны жүжгүүд сонгон толилуулж байгаа нь анхаарал татлаа.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

 

Зураг