Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Цуглуулгын дээжис” үзэсгэлэн тун удахгүй

ikon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“С.Лувсанвандан” арт галерей 2015 оны тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зургаадугаар сарын 01-ний өдрийг дуустал Монголын уран зургийн галерейд “Цуглуулгын дээжис” нэртэй үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн үеэр арт галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ховор уран бүтээлүүдээ нийтийн хүртээл болгох юм.

“С.Лувсанвандан” арт галерейн сан хөмрөгт Ардын зураач, төрийн соёрхолт, Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураачдаас бүрдсэн шилдэг 100 гаруй уран бүтээлчдийн Монгол зураг, уран зураг, график зураг, баримал, сийлбэр бүхий 300 гаруй уран бүтээл хадгалагдаж байна.

Тухайлбал, цуглуулгын уран бүтээлд  Монголын XX зууны уран зургийн нэрт төлөөлөгчид болох Р.Дуйнхоржав, Г.Одон, Л.Гаваа, Г.Дунбүрээ, До.Болд зэрэг дүрслэх урлагийн мастеруудын бүтээлүүд үзэсгэлэнгийн үеэр олны хүртээл болно. 

Эрхэм та “С.Лувсанвандан” арт галерейгаас зохион байгуулж буй “Цуглуулгын дээжис” үзэсгэлэнд зочилсноор Монголын уран зургийн ноён оргилуудын ховор нандин бүтээлүүд болоод орчин цагийн уран зургийн шилдэг залуу уран бүтээлчдийн шинэ содон бүтээлүүдтэй танилцах боломжтой юм байна.