Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тансаг хаусууд балгас болох нь

Б.Балжир
2015 оны 5 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Гудамжинд алхаж яваа захын нэг хүнээс л таны ойрын болон холын зорилго юу вэ гэж асуухад байртай, машинтай болох гэж хариулна гэж мөрийцөхөд ч бэлэн байна.

Үнэтэй тансаг хаус барьж хамаг байдгаа барсан барилгын компанийн эзэд ч Монголын хөрсөнд бууж ирэх байлгүй.

Эсвэл байрны зээлээсээ гарах гэж хариулна. Залуусын холын зорилго ч байртай болох, ахмад дундаж насныхан ч хүүхдээ байртай болгох, ийм л зорилготой амьдарч байгаа.

Тиймээс энэ мөрөөдлийг нь ажил хэрэг болгох ажлыг Засгийн газар хийж, залуусыг орох оронтой болгох олон янзын төсөл хэрэгжүүлсэн ч даанч мөнгө нь байхгүй зах зээл нь зогсонги байдалд орчихлоо. МАН-ынхан зургаан хувийн зээл гэгчийг санаачилж хэсэг залуус энэ шоуны буянаар баяртай болсон. 

Төд удалгүй Н.Алтанхуягийн Засгийн газар найман хувийн ипотекийн зээл хэрэгжүүлж урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэнд нь зээл өгөх ажлаа эхэлсэн. Энэ дуулианаар арилжааны хэдэн банкны эдийн засагчид л хагартлаа баяжиж зээл бүтээх гэсэн иргэд 1-2 сая төгрөгийг тэдний халаасанд хийх замаар байртай болсон.

Харин одоо барилгын салбарын зах зээл үндсэндээ ханачихлаа. Авлига өгөөд 30 хувиа олоод байр авах хүмүүсийнх нь зах зээл дуусчихлаа. Эдийн засаг амаргүй энэ үед банкнаас зээл авахааргүй баян гэдгээ баталж чадах хүн байхгүй болсноос барилгын компаниуд дампуурахад бэлэн болчихоод байна.

Ашиглалтад ороод жил болчихсон байр гэхэд л 10 гаруйхан айлтай, бусад өрөө нь эзгүй байна гэхээр энэ салбар үндсэндээ төд удалгүй дампуурлаа гэвэл гайхах явдалгүй юм. Тэр дундаа 2011 оны хийсвэр эдийн засгийн өсөлтийн үеэр, МАН эрх барьж байх үед гайгүй гэсэн хамаг газрыг авч хаус, амины орон сууц барьсан хүмүүс өнөө маргаашгүй дампуурахад бэлэн болжээ. 80 метр квадратаас дээш байрнууд ямар ч борлуулалтгүй болж үнэ нь навс унаад байгаа.

Аргаа барсан тэд барилгын сайдыг лоббидож 80 метр квадратаас дээш байранд банкны зээл олгох гэрээ зуруулсан ч тусыг эс олов. Үнэтэй тансаг хаусны борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад навс унаж бүр нэг ширхэг ч хаус зарагдаагүй байна гээд бод доо.

Тиймээс өнөө байрны эзэд янз бүрийн л арга хувилбараар хаусаа худалдах гэж хичээх болсон сурагтай.

Мөн бид танд урьдчилгаа 30 хувь төлсөн гэсэн хуурамч баримт бүрдүүлж өгсөн ч болж байна. 

Аргаа барсан тэд эхлээд 50 хувиа төлчих тэгээд хүүгүй зээл аваад ор хэмээн гуйх болсон байна. Мөн бид танд урьдчилгаа 30 хувь төлсөн гэсэн хуурамч баримт бүрдүүлж өгсөн ч болж байна.

Та тэр баримтаа барьж очоод зээлээ бүрдүүлчих. Тэгээд яваандаа 30 хувийн мөнгөө төлөөд явчихна биз хэмээн гуйдаг болсон гэнэ шүү. Юугаар ч хамаагүй бартер хийгээд та байрандаа орчих. Тэгээд бидний зарж борлуулж болох машин зэргийг нь авах зэргээр аргаа барж байгаа гэнэ.

Эрэлтээ мэдрээгүй барьсан тансаг хаус, хувийн орон сууцнууд төд удалгүй балгас болчихсон байвал гайхах зүйлгүй болох нь. Барилгын сайд маань эдгээр бэрхшээлтэй эздийн зовлонг анхаарч 80 метр квадратаас дээш байрыг банкны зээлд хамруулсан ч тусыг эс олов бололтой.

Хаа хаанаа зах зээл нь ханачихсан учраас арилжааны банкуудтайгаа аятайхан ойлголцож, байрны зээл авахын тулд баян гэдгээ баталдаг гажиг тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй болох нь дээ, Д.Цогтбаатар сайд аа. Үнэтэй тансаг хаус барьж хамаг байдгаа барсан барилгын компанийн эзэд ч Монголын хөрсөнд бууж ирэх байлгүй.

Зураг