Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБ-ны картыг төлбөрт хүлээн авагчдын 9-р зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Худалдаа, хөгжлийн банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын зөвлөгөөн” 5-р сарын 21-ний өдөр “Туушин” зочид буудалд 9 дэх жилдээ зохион байгуулагдлаа.

Сүүлийн 3 жилийн турш ХХБ тус зөвлөгөөнийг Diners club international болон UnionPay International байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.

Уг зөвлөгөөнд ХХБ-тай хамтран ажиллаж, төлбөр тооцоогоо төлбөрийн картаар хүлээн авч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ соёлтой, боловсон үйлчилгээг хүргэдэг 1,000 гаруй байгууллагуудын төлөөлөл болох 250 орчим байгууллага уригдан, дэлхий нийтийн бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт технологи, хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөлдлөө.

Мөн МУ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран Картын луйврын гүйлгээнээс сэргийлэх талаар сонирхолтой сэдвүүдийг байгууллагууддаа хүргэсэн юм.

2015 онд ХХБ үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаагаараа энэхүү арга хэмжээ онцлог бөгөөд банкны зүгээс олон жил хамтран ажилласан үнэнч харилцагч байгууллагуудаа урамшуулан шагнаж, тэдгээрийн бизнесийн цар хүрээг өргөжүүлэхээр цаашид ч дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХХБ нь картыг төлбөрт хүлээн авах үйлчилгээг 1991 онд Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, картын төлбөр, тооцооны зах зээлд 24 жилийн туршлага хуримтлуулсан, хамгийн олон нэр төрлийн брэндийн картуудыг төлбөрт хүлээн авдаг, картын аливаа эрсдэлээс хамгаалах 24 цагийн тасралтгүй ажиллагаатай хяналтын цогц системтэй банк юм.

Өнөөдрийн байдлаар ХХБ нь Улаанбаатар хотод  166, орон нутагт 35, нийт 201 бэлэн мөнгөний машин, 2,000 гаруй ПОС терминал, 100 орчим интернэт үйлчилгээний байгууллагаар дамжуулан картыг төлбөрт хүлээн авахын зэрэгцээ төлбөр тооцооны зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж олон улсын стандартад нийцсэн, шилдэг үйлчилгээг иргэд, харилцагч байгууллагууддаа хүргэж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.